• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-02 16:21:20    
Бээжин хотын оршин суугчдын гэр ахуйн зарчуулалтын байдал

Хятадын Олон Улсын Радио

     Бээжин хотын статистикийн газар, Хятадын Үндэсний статистикийн газрын Бээжинд хийсэн нийт бүртгэлийн дүнгээс үзвэл, 2005 онд, Бээжин хотын хүн нэг бүрийн дундаж орлого 17653 юаньд хүрч, Бээжин хотын оршин суугчдын өндөр, доор орлогтой өрхийн харицал нь 3.84:1 болж, 2004 оны 4:1-тэй харицуулвал нэлээд буурсан байна. Үүний шалтгаан нь орлого багатай хүмүүст засгийн газраас нөхбөр туслалцаа олгосоноос гадна орлого багатай өрхийн хүмүүс ажлаар хангагдсан явдал ч маш чухал ач холбогдол үзүүлсэн байна.

     Бээжин хотын статистикийн газар тун саяхан Бээжин хотын оршин суугчдын зарлагийн байдлыг нийтэлсэн байна. 2005 онд, Бээжин хотын гэр ахиуйн зардлын өөрийн орлогод эзлэх хувийн жин нь 2004 онд 0.78 байснаасаа буураад 0.75 болсон байна. Дан ганц энэх тоо бүртгэлээс үзвэл, 2005 онд Бээжин хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дудаж зардал 13244.2 юаньд хүрч, үнэ ханшийн хүчин зүйлийг галгавал будитай 7% өссөн байна. 2005 онд, Бээжин хотын оршин суугчдын хүн нэг бүрийн зам харилцааны зардал дунджаар 1100.7 юаньд хүрч, 36.1%-р нэмэгдэж, зардлын нэмэгдлийн хамгийн өндөр салбар болсон байна.

     Бээжин хотын оршин суугчдын орлогын нэмэгдхийн дагуу, оршин сугчдын мөнгө зарах хэлбэр нь ч өөрчлөгдсөн юм байна. Бүртгэлээс үзвэл, 8 том зардлын дотрох 7 нь өсөж, 1 нь буурах хандлагтай байна. Үүнд Хүнсний зүйл, хувцас, эм эмнэлэг, зам харилцаа, цахилгаан холбоо, амьдралын жижиг хэрэгсэлд зарчуулсан зардлын нэмэгдэл нь дунджаар 7%-с давж, зам харилцаа цахилгаан холбооны зардал нь 24.4%-р өссөн байна. Үүнд соёл гэгээрэл боловсрол болон гэр ахуйн тоног төхөөрөмжид зарчуулсан зардлын нэмэгдлийн хандаш буурах хандлагтай байж, тус бүр 3.3% болон 3.4%-р өссөн байна. Орон байр худалдан авах байдал буурхын дагуу, оршин суугчдын орон байрд зарчуулсан зардал 2.4-р буурсан байна.

     Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2005 онд, Бээжин хотын оршин суугчдын хүн нэг бүрийн зардал дунджаар 13244.2 юаньд хүрч, будитай нэмэгдлийн хэмжээ 7%-д хүрсэн байна. Үүнд:

    Хувцас, хүнсний зүйлд зарчуулсан зардал өсөж, орон байрт зарчуулсан зардал буурчээ.

     Зам харилцаа цахилгаан холбооны зардал нэмэгдэж, гэгэрэл боловсролын зардал буурсан байна.

     Эм эмнэлэгийн зардал өсөж, улс, цахилгаан, нүүрс зэрэг эрчим хүчний зардал буурсан байна. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв.\