Нутаг дэвсгэр: 676581 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2001 оны байдлаар 52 сая. Нийт 135 үндэстэнтэй, голцуу Мьянмар үндэстэн, Кэлүн үндэстэн, Кэчин үндэстэн, Чин үндэстэн зэрэг бий. Мьянмар үндэстэн нийт хүн амын 65 хувийг эзэдж байна. Үндэстний цөөнхүүд тус тусын үг хэлтэй, түүний дотор Мьянмар үндэстэн, Кэлүн үндэстэн, Кэчин үндэстэн зэрэг нь үсэг бичигтэй. Хятад хүн болон Хятадын хариат бараг хоёр сая 500 мянга байна. Хүн амын 85 хувь гаруй нь буддын шашин шүтэж, 8 хувь нь Исламын шашин шүтдэг.
Нийслэл: Рангун, 2000 оны байдлаар 5 сая хүнтэй, дунджаар 25 хэм дулаан.
Чухал баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр --- 1-р сарын 4-ний өдөр. Цэргийн баяр --- 3-р сарын 27-ны өдөр. Ус цацах баяр (Мьянмарын тооллын шинэ жил)--- 4-р сарын 13-ны өдөр.
Ерөнхий байдал: зүүн өмнөд хойгийн баруун хэсэгт байдаг. Зүүн хойт талаараа Хятадтай хил нийлэж, баруун хойт талаараа Энэтхэг, Бангладештай хийллэж, зүүн өмнө талаараа Лаос, Тайландтай хөршилж, баруун өмнөшөө Бангладешийн булан болон Андаманы далайд хүрч байна. 3200 км урт тэнгисийн эрэгтэй. Халуун бүсийн уларилын салхины цаг агаартай, жилийн дундаж халуун нь 27 хэм.
1044 онд нэгдсэн улс болсоны дараа Пүган, Дүнюй, Гүнбан гурван феодлын эзэнт тарийг өнгөрөөв. 19-р зуунд Ангил гурав удаагийн түрэмгий дайн дэгдээж Мьянмарыг эзлсэн бөгөөд 1886 онд Ангилын хариа Энэтхэгийн нэг муж болгов. 1937 онд Мьянмар нь Ангилын хариа Энэтхэгээс тусгарлаж, Ангилын амбан захирагчийн шууд мэдэлд оров. 1942 оны 5-р сард Японд эзлэгдэв. 1945 оны 3-р сард бүх Мьянмарын бослого гаргаж, Мьянмар цөлөөлөгдөв. Дараа нь мөн Ангилын хяналтад оров. 1948 оны 1-р сарын 4-ний өдөр Мьянмар нь Ангилын холбооноос гарч тусгар тогтносноо мэдэгдэв. Үнүү тэргүүтэй засгийн газар олон намын ардчилалтай парламентын дүрэм хэрэгжүүлэв. 1962 онд генарал Найвэн цэргийн төрийн эргэлт хийж, Үнүүгийн засгийн газрыг түлхэн унгаж, хувьсгалт хороо байгуулав. 1974 онд шинэ үндэсэн хууль нийтэлж, ардын парлатент байгуулан, "Социалист хөтөлбөрийн нам" байгуулж, Найвэн тус намын дарга болсон бөгөөд улсын нэрээ " Социалист Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улс" гэж нэрлэв. 1988 онд эдийн засгийн байдал муутаж, бүх Мьянмарын хэмжээнд эсэргүүцэлийн жагсаал жагсаж, "Социалист хөтөлбөрийн нам"-ын дарга Үнайвэн болон ерөнхийлөгч Үшаню угцрав. 1988 оны 9-р сарын 18-ны өдөр батлан хамгаалахын сайд, генарал Сүмао тэргүүтэй арми засгийн эрхийг гартаа авч, "улс орны хууль дүрэм, диг журамыг сэргээх хороо" байгуулж, үндэсэн хуулийг цуцалж, ардын парламент болон төрийн эрхэт байгууллагыг тараав. 23-ны өдөр улсын нэрээ "Мьянмарын Холбооны Улс" гэж өөрчилөв. 1990 оны 5-р сард их сонгууль хийж, Аншан Сүжигийн удирдсан " Бүх Мьянмарын Ардчилсан Холбоо" ялсан боловч цэргийн засгийн газар нь үндэсэн хуудь тогтоох явдлаар шалтаг болгож засгийн эрхээ тушаахаас татгалзав. 1997 оны 11-р сарын 15-ны өдөр "улс орны хууль дүрэм, диг журамыг сэргээх хороо"-гоо " үндэсний энх тайван, хөгжлийн хороо" гэж өөрчилөв. \ М.Цэцэн бэлтгэв\
|