
3-ны өдөр хуралдах УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутамын ээлжит чуулганы тал бүрийн бэлтгэл ажил дууссан байна.

Энэ чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ү Жяньминь 2-ны өдөр энэ мэдээг мэдэгдсэн юм. Түүний танилцуулснаас үзвэл, чуулганы хуагцаанд Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны 2000 гаруй гишүүн Хятадын хойшдын таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр болон эдийн засаг нийгэмийг хөгжүүлэх чухал асуудлаар санал зөвлөлгөө дэвшүүлэх болно.

Үүнээс гадна, энэ чуулгантай зэргээр хуралдах Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралын ээлжит чуулганд оролцож, Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийх засгийн газрын ажлын тайланг сонсон хэлэлцэх болно. /Урангоо орчуулж, Буян хянав/
|