Та одоо Тао Хунгийн гол дүрд тоглосон " мөрөөдлийн уянгат мод" гэсэн телевизийн олон ангит киноны хэсгээс сонсож байна. Тао Хун энэ жил 35-тай, Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотод төрсөн хүн. Хархан багаасаа дуу бүжигт авьяастай байдаг болохоор нь нутагийн ахмадууд нь түүнийг өсч том болсоныхоо хойно жүжигчин болох нь гарцаагүй гэж магтаж байсан юм. 11-тэйдээ Тао Хун урлагийн сургуульд шалгуулан орж, найман жил бүжиг тоглосны дараа, мөн онц сайн бүтэмжээр Төвийн Ши Жүжигийн дээд сургуульд шалгуулан элсүүлсэн юм. 1998 онд Тао Хун " татмал сувагийн хөвөөн дэх айл" гэсэн телевийн олон ангит киноонд тоглон, Бээжингийн телевизийн урлагийн " хаврын хараацай" шагналын хамаг сайн эмэгтэйн гол дүрийн шагнал хүртсэн юм. Түүнээ залгаад Тао Хун " хар нөх" гэсэн кинооны дотор мафийн түрүүгийн эхнэр Мэн Линий дүрд тоглож, хар буруу сэтгэлтэй, юм болгонд алдаж хонжигдохоос хичээж байдаг Мэн Линг гоц сайхан тоглоод үзэгч олонд гүн суугдал үлдээсэн байна.Уул нь үзэгчид Тао Хунийг төдий л шилдэг сайн жүжигчин гэж үнэлж байгаагүй. Гэхдээ Тао Хун " Амьдралын Шоү" гэсэн уран сайханы киноонд " Лай Шуанянгийн" дүрд тоглоод олны нүдийг ёстой гэрэлтүүлсэн гэж хэлж болох юм.
1 2 3
|