Хятадын олон улсын радио Бээжингээс ярьж байна. Эрхэм хүндэт сонсогчид оо. Хятадын төрийн дээд эрхэт байгууллага БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулганыг 5-ны өдөр эхлэх гэж байна. Энэ бол нийт Хятадын ард түмний улс төрийн амьдрал дэх томоон үйл хэрэг юм. Ардын төлөөлөгчдын их хурлын дүрэм нь Хятадын улс төрйин үндсэн тогтолцоо мөн бөгөөд, Хятадын эрх зүйн байгууллагын зохион байгуулалтын хэлбэр мөн.
Хятад улсад төрийн бүх эрх ард түмнийх, ард түмний төрийн эрхээ хэрэгжүүлэх байгууллага нь БХАТИХ болон орон нутгийн шат бүрийн ардын төлөөлөгчдын их хурал болно. Бүх Хятадын ч тэр, орон нутгийн шат бүрийн ардын төлөөлөгчдын их хурлыг ч тэр бүгд ардчиллаар сонгон гаргадаг байна. Хятад улсад ардын төлөөлөгчдын их хурал нь улсын, мужийн, шаний болон шянгийн гэж дөрвөн шатанд хуваадаг байна. Хятадын олон шатны засаг захиргаа, шүүх болон прокурорын байгууллагыг шат бүрийн ардын төлөөлөгчдын их хурлаар сонгон гаргах бөгөөд ардын төлөөлөгчдийн их хуралд хариуцлага хүлээхийн зэрэгцээ, ардын төлөөлөгчдийн их хурлын хяналтыг хүлээдэг. Төрийн хууль тогтоох, шидвэрт бодлого тогтоох, гүйцэтгэх болон хяналт тавих ажлыг нь үүгээр ард түмний санаа зоригийг харуулж, ард түмний ашиг сонирхолыг хамгаалдаг байна.
Хятад улсад, БХАТИХ бол төрийн дээд эрхт байгууллага, орон нутгийн шат бүрийн ардын төлөөлөгчдийн их хурал бол орон нутгийн төрийн эрхэт байгууллага мөн. Одоогийн байдлаар нийт 2 сая 900 мянган шахам шат бүрйин депутадтай байх бөгөөд 3000 шахам нь бүх Хятадын депутат болно. Тухайлбал 1 тэрбум 300 сая шахам хүн амтай Хятад улсад 430 мянган хүний дундаас 1 депутат бий болдог байна. Удаа бүрйин сонгуулийн депутатын үүргэт ажлын хугацаа нь 5 жил байдаг.
Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, 56 үндэстэнтэй, хүн ам ихтэй. Ийм улс оронд ардын депутат нь олон газар нутаг, олон үндэстэн, тал талын хүмүүсийг хамарсан байдаг юм.
БХАТИХ-ын гол эрх үүрэг нь гэвэл, үндсэн хуульд өөрчлөлт оруулах ба түүний хэрэгжилтэд хяналт тавих, чухал хууль дүрэм боловсруулан тогтоох ба түүнд өөрчлөлт оруулах, засгйин газар болон дээд шүүх, дээд прукорурын газрын ажилд хяналт тавьж, улс орны бүх талд холбогдсон томоохон асуудлаар тогтоол шийдвэр гаргах, төрйин удирдагчийг сонгон тогтоох зэрэг агуулага багтаж байгаа юм. Ийм болохоор жил тутмын ээлжит чуулган дээр, депутат нар засгийн газрын тайланг багтаасан олон илтгэл тайланг сонсох ба хэлэлцэж холбогдох тогтоолуудыг баталдаг байна. Тэд хэлэлцэх эрх, хэлэлцүүлэх дэвшүүлэх эрх, сонгох эрх, санал оруулах эрх, лавлан асуух эрх болон огцруулах эрх зэрэг эрхээ хэрэгжүүлэхээр дамжуулан, төрийн эрх хэрэгжүүлэхэд гар бие оролцдог байна. Чуулган завсарласан хугацаанд БХАТИХ-ын Байнгийн хороо төрийн дээд эрхйиг хэрэгжүүлэх болно.
Хүнднт сонсогчид оо. Сая та бүхэнд Хятадын ардын төлөөлөгчдын их хурлын дүрмын тухай танилцууллаа. Аравдаь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган 5-ны өдөр эхлэх гэж байна. Та манай радиогийн нэвтрүүлгээс чуулганы дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоорой. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|