
Жил болгоны 3-р сарын эхээр чуулдаг БХАТИХ болон БХАУТЗЗ-ний ээлжит чуулган нь Хятадын олон салбарынхны анхаарлыг татаж байдаг. Чуулган дээр депутатууд, УТЗЗ-ын гишүүд засгийн газрын ажилд хяналт тавин, улс орны хойшидын хөгжилд санал дэвшүүлж, нийгмийн хөгжлийн явц дахь чухал чухал асуудлуудыг судлан хэлэлцдэг байна. Тэгвэл, энэ оны "хоёр чуулган"-ын тухай иргэдийн хамгийн их анхаарч байгаа асуудал нь юу бол ? хуралд оролцогсодын дэвшүүлэх ард иргэдийн санал хүсэл юу бол?
"хоёр чуулган болохыг ард иргэд хүсэн хүлээж байдаг юм. Ард иргэдийн сэтгэл тавьж анхаарч байгаа асуудал маш олон байна, жишээлэх юм бол боловсролын төлбөр авах асуудал, эм эмнэлэгийн хураамжийн асуудал, хот сууринг хөгжүүлэх болон бүтээн байгуулах асуудал зэрэг болно."
Сурвалжлагчид ярилцлага өгөсөн энэ хүнийг Шюй Зэньпэн гэдэг. Тэр бол Хятадын зүүн хойдын Хэй Лүнжян мужын Харбин хотын эгэл иргэн болно. Сүүлийн жилүүдэд Хятадын ард иргэдийн амьдралын түвшин ил тод нэмэгдэхийн хэрээр улс орны улс төр эдийн засгийн том хэрэгт ч анхаарлаа нэн илүү хандуулах болсон байна.
Энэ оны "хоёр чуулган" дээр АТИХ-ын депутатууд болон УТЗЗ-ын гишүүд улс ардын аж ахуйн болон нийгмийн хөгжлийн 11-р таван жилийн төлөвлөгөөний төсвийг хэлэлцэх болно. Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эдийн засаг судлаач ноён Хань Мэнь сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, миний маш их анхаарч байгаа зүйл бол "11-р таван жилийн төлөвлөгөө" болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"11-р таван жилийн төлөвлөгөөнд заасан бодитой агууллагыг анхаарахын зэрэгцээ эдийн засгийн нэмэгдлийн хэлбэрт анхаарлаа хандуулж, эдийн засгийн бүтцийн тохируулалтыг хэрхэн ахиулах, улс ардын аж ахуйн үйл ажиллагаа болон эдийн засгийн нэмэгдэл тэрчилэн хуулийн баталгаа зэрэгт анхаарлаа хандуулна" гэжээ.
Энэ оны "хоёр чуулган"-ны хугацаанд Хятадын олон салбарынхан хөдөө тосгон, тариачид, тариалан зэрэг олон талд холбогдсон асуудалд маш их анхаарлаа хандууж байгаа нь Хятадын засгийн газраас шинэ хөдөө тосгоныг байгуулах бодлого тогтоосноос болсон юм. Сы Чуан мужаас ирсэн БХАТИХ-ын депутат Фү Зикань хэлэхдээ, шинэ хөдөө тосгоны байгуулалтыг сайн хийж чадах эсэх нь тариачидад бодитой ашиг хүртээж чадах эсэх, бодитой ашиг тусын асуудлыг зохицуулж чадах эсэхээр тогтоогдоно гэжээ.
Ард иргэдийн амьдралд холбогдсон асуудлыг зохицуулах бол энэ оны "хоёр чуулган"-ы анхаарч байгаа бас нэг асуудал болно. Энэ нь мөн ч сүүлийн жилүүдэд Хятадын иргэдийн хүсч хүлээсээр ирсэн асуудал мөн, жишээлбэл боловсролын зардал хэт их байгаа, эмнэлэгийн зардал хэт үнэтэй байгаа зэрэг асуудал болно. Хятадын засгийн газраас эдгээр асуудлыг чармайн зохицуулах талаар бага бус ажил хийсэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав.\
|