• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-05 16:47:49    
Засгийн газрын ажлын тайланд ард түмний амьдралын асуудлыг чухалчилав

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын төрийн дээд эрхт байгууллага -- Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 5-ны үдээс өмнө Бээжинд эхэлж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао төв засгийн газрын өмнөөс засгийн газрын ажлын тайлан хийсэн байна. Энэ тайлан нь өнгөрсөн оны ажил, энэ оны гол үүрэг, "улс ардын аж ахуй хийгээд нийгмийг хөгжүүлэх 11-р таван жилийн төлөвлгөөний хөтөлбөрийн төсөл"-ийн тухай тодорхойлолт гэсэн гурван хэсгээр бичигджээ, Хятадын засгийн газрын энэ оны болон ирэх таван жилийн ажлын төлөвлгөө болон гол зорилтыг дэвшүүлсэн байна.

    Энэ тайлан нь засгийн газрын жил тутмын ажил болон таван жилийн төлөвлгөөг нэгтгэсэн боловч гол талаа энэ жилийн ажлыг байршуулах дээр тависан байна.

    Өнгөрсөн оны ажлыг нэгтгэн дүгнэх үе ерөнхий сайд Вэнь Жябао "өсөлт нь нэлээд түргэн, үр ашиг нь нэлээд сайн, үнэ ханш нэлээд тогтвортой боллоо" гэж 2005 оны эдийн засгийн байдлыг багцлан дүгнэсэн байна. Хот хөдөөгийн оршин суугчдын орлого ил тод өсөн нэмэгдэснийг тайланд тусгсан тоо баримт харуулж байна. Засгийн газар нэг жилийн турш эдийн засгийн үйл ажиллагаанд оршиж байгаа ил тод асуудлыг хүч тавин зохицуулж, эдийн засгийн бүтэцийн зохицуулалт болон эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчилэх ажлыг наашитай ахиулсан зэргийг үнэлэн нотолж, үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон тариачдын орлогыг нэмэгдүүлэх ажлын хүндэрэл бэрхэшээл нэмэгдэж, ард иргэд өвчин эмгэгээ эмчилүүлэхэд хүндэрэлтэй байгаа, сургалтын төлбөр их байгаа, үйлдвэрлэлийн авар осол олон гарч байгаа зэрэг асуудлыг омтгойж болохгүй гэж тэмдэглсэн байна. Засгийн газрын ажилд оршиж байгаа ажлын үр ашиг өндөр биш байгаа, хэсэг албан хаагчид үрэн таран хийж байгаа, цаашилаад авлигалах зэрэг асуудлыг тэрээр мөн ний нуугүй ярисан байна.

    Тайланд энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөлсөн зорилтыг 8 хувь орчим байлгахаар тогтоосон бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүний нэгж тутамд зарцуулах эрчим хүчний хорогдолыг 4 хувь хавьцаа багасгана гэж дэвшүүлсэн байна. Тайланд энэ оны ажлын гол талыг найман хэсэгт хуваасан байна. Түүний дотор шинэ хөдөө тосгоны байгуулалтыг ахиулах, үйлдвэрлэлийн бүтэцийн зохицуулалтыг эрчимжүүлэх, байгалийн баялагийг хэмнэх, байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлэх, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх ажлаа цаашид ахиулах, ард олны амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлыг чухалд үзэж зохицуулах зэрэг байж, "тариачидад ашигтай байх", "ардыг баяжуулах", " боловсролыг чухалд үзэх", " хүндэрэлтэй асуудлыг зохицуулах" онцлогоо харуулсан байна. Энэ нь тус сонгуулийн засгийн газрын нийгмийн шударга байдлын төлөө байх, эвсэг зохицонгуй хөгжих бодлоготой уялдаа холбоотой бөгөөд эдгээр огцлог нь Хятадын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлгөөнд хэрэгжих болно.

    Хятадын засгийн газрын хөдөө аж ахуйг тэтгэн дэмжих бодлого энэ онд цаашид эрчимжих болно. Шинэ хэлбэрийн хөдөө тосгон байгуулахын төлөө үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариачдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээгээ үргэлжлэн хэрэгжүүлэхээс гадна хөрөнгө оруулалтын бодлогодоо томохон зохицуулалт хийх юм байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ,

    Хөрөнгө оруулалтын чиглэлийг зориг шуудан зохицуулж, улс орны дэд бүтэцийн талын хөрөнгө оруулалтын гол талыг хөдөө тосгонд шилжүүлэх хэрэгтэй. Энэ бол маш их өөрчлөлт мөн гэжээ.

    Ард түмэн өвчинөө эмчилүүлэхэд хүндэрэл бэрхэшээлтэй байгаа, сургуулийн төлбөр өндөр байгаа зэрэг амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлыг зохицуулахын төлөө арга хэмжээ дэвшүүлсэн явдал нь засгийн газрын ажил ард түмний амьдралыг чухалд үзэж байгааг харуулсан байна. Эрүүл мэнд эмчилгээний ажлын талаар энэ онд хот хөдөөгийн анхан шатны эмчилгээ эрүүл мэндийн үйлчилгээний системийг эрчимжүүлж, эм бэлдмэл болон эрүүл мэндийн үйлчилгээний үнэ ханшийн хяналт удирдлагаа эрчимжүүлнэ гэж тайланд дэвшүүлсэн байна. Заавал сургах боловсролын яас чанарыг баталж, хамрах хүрээг нь нэн өргөн болгохын төлөө ерөнхий сайд хойшидын таван жилд төрийн санхүүд 218 тэрбум 200 сая юань нөхөн санхүүжүүлнэ гэж амалсан бөгөөд урьд өмнө байгаагүй арга хэмжээнүүд дэвшүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 

    Хятадын бүх хөдөө тосгонд заавал сургах боловсролын сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Энэ нь Хятадын боловсролын хөгжлийн түүхэн дээрэх чухал бэлэг тэмдэг болох бөгөөд иргэдийн мэдлэг боловсролыг бүх талаар дээшлүүлэхд лавтай чухал бөгөөд алс хэтийн үр нөлөө үзүүлэх болно гэжээ.

    Хот орж ажиллаж байгаа тариачдын цалин хөлс дор байгаа асуудлыг зохицуулахын төлөө хамгийн доор цалин хөлсний дүрмийг хатуу хэрэгжүүлж, ажлын цагийн хамгийн дор цалингын хэмжээ тогтоохыг засгийн газар анх удаагаа орон нутагт шаардсан байна.

    Ирэх таван жилийн хөгжлийн төлөвлгөөг энэ жилийн ажлын байршуулалттай харицуулж үзвэл, ард түмний амьдралын төлөө байх зарчмыг баримталсаны зэрэгцээ макро удирдлагыг нэн чухалчилсан байна. Хятадын засгийн газар ирэх таван жилийн жил тутмын эдийн засгийн өсөлтийн зорилтыг 7,5 хувиар тогтоосон байна. Энэ нь сүүлийн хорин жилийн Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдаас хол дор байгаа юм.

    Шинэ таван жилийн төлөвлгөөнд стратегийн зорилтыг илүү дэвшүүлсэн байна. Үүнд нийт 6 зүйл бий, түүний хамгийн түрүүнд орж байгаа нь шинэ хөдөө тосгоны байгуулалт болно. Шинэ хөдөө тосгон гэдгийн бодитой утга агуулга нь гэвэл, үйлдвэрлэл хөгжсөн, амьдрал баян чинээлэг, соёлтой боловсон зан суртал, цэвэр ариун дүр төрөх, ардчилсан удирдлага зэрэг байна. Засгийн газрын хөдөө тосгоны талаар тавиж байгаа анхаарал зөвхөн эд материалын талаар дэмжих дээр л байгаа биш, харин оюун санааны талын ажлыг их өндөр байранд тавиж байгааг энэ нь харуулсан байна. Энэ нь Хятадын засгийн газар эхлэхдээ эд материалын талаар чинээлэг амьдралтай болохыг харьцангуй илүү чухалчилж байснаасаа сүүлийн жилүүдэд бүх талаар чинээлэгжих явдлыг нэн илүү чухалчилах болсон бодлоготой нэгдэж байгаа юм.

    Энэ тайлан нь хөгжлийн шинжлэх ухаанч үзэлт болон эвсэг зохицонгуй нийгэм байгуулах үзэл санаагаар бялхаж, хүний төлөө байх, ард түмний төлөө үйлчилэх гэсэн засгийн газрын арга хэмжээ нэн бодитой болж, бүх талын, зохицонгуй, тогтвортой хөгжлийн ухаагдхуун нийгэм эдийн засгийн тал бүхэнд хэрэгжиж байгааг энэ тайлангаас ойлгож болох юм.

    10 хоног үргэлжилэх чуулганы хугацаанд Хятадын өнцөг булан бүхнээс хүрэлцэн ирсэн төлөөлөгч депутатууд сонгогчдынхоо өмнөөс засгийн газрын ажлын тайланг хэлэлцэн саналаа оруулж, энэ он болон ирэх таван жилийн хөгжлийн үзэл санаа, бодлогыг тогтоох болно. \М.Цэцэн орчуулж, Буян хянав.\