• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-06 14:18:40    
Техник экспортлохоор гол болгсон анхны яармаг

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын техник экспортлохоор гол болгсон анхны яармаг бол 1986 оны 4-р сарын 10-ны өдөр Шэньжэньд эхэлсэн Хятадын Шэньжэний техникийн яармаг болно. 15 хоног үргэлжилсэн энэ яармагт 105 улс орон, газар нутгийн 40 мянга гаруй бизнесмен оролцсон байна. Түүний дотор Тайваний бизнесмен 4600 гаруй байна. Энэ яармагийг Хятадын төрийн зөвлөлийн шинжлэх ухаан техникийн удирдах хэсгийн тамгийн газар, Улсын эдийн засгийн хороо, Улсын шинжлэх ухаан техникийн хороо, Улсын батлан хамгаалалтын шинжлэх ухаан техникийн хороо болон Гундүн мужийн засгийн газар, Шэньжэнь хотын засгийн газар хамтаар зохион байгуулсан юм. Энэ яармагийг зохион байгуулсан явдал нь Хятад улс дан ганц техник импортолдог орон биш болж, мөн техник экспортолдог орон болсныг харуулсан байна.

     Хөдөө нутгийн аж ахуйн нэгжүүдийн экспортолох барааны анхны яармаг: Хятадын хөдөө нутгийн аж ахуйн нэгжүүдийн экспортолох барааны анхны яармаг бол 1986 оны 8-р сарын 27 – 9-р сарын 5-ны өдөр хүртэл Бээжингийн Хөдөө аж ахуйн үзэсглэнгийн ордонд болсон Хятадын хөдөө нутгийн аж ахуйн нэгжүүдийн экспортолох барааны яармаг болно. Энэ үзэсглэн яармагт Хятадын 26 муж хот өөртөө засах районы хөдөө нутгийн аж ахуйн нэгжүүд оролцсон бөгөөд бүгд экспортийн нэрт, шилдэг, онц бүтээгдхүүнээ үзмэрт тависан байна. Үзэсглэн яармагийн хугцаанд гадаад орнуудоос Хятадад суугаа элчин сайдын яам, гадаадын пүс компани, Хятадад хүрэлцэн ирсэн эдийн засгийн салбарын хүмүүс эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлцэл хийсэн байна.

     Гадаад худалдааны бизнес уулзалтын хамгийн богино нээлтийн үг: 1989 оны 2-р сарын 21-ний адар эхэлсэн Бээжингийн гадаад худалдааны бизнес уулзалт эхлэх үе Бээжин хотын эдийн засаг худалдааны комисын дарга Жан Мин "Бээжин хотын гадаад худалдааны бизнес уулзалт эхллээ" гэж зарлангуут дотоод гадаадын 1000 гаруй бизнесмен Бээжингийн үзэсглэнгийн ордны том танхимд орж бизнес хэлцэл хийж эхэлсэн байна. Энэ бол Хятадын гадаад худалдааны бизнес уулзалтын хамгийн богино нээлтийн үг болно. Энэ бизнес уулзалтын нээлтийн үг хамгийн богино байснаас гадна бас тууз хайчилсангүй, цаасан пуужин тависангүй, өнгөрсөн шиг цайллага хийж бэлэг хүргсэнгүй бөгөөд уулзалтад үйлчилэх хүний тоог 30 хувиар багасгасан байна. Ингэж өөрчилснөөр нийт 300 гаруй мянган юань хэмнэсэн байна.

     Шяний шатны зохион байгуулсан гадаад худалдааны анхны бизнес уулзалт: Хятадын шяний шатны зохион байгуулсан гадаад худалдааны анхны бизнес уулзалт бол Хятадын Шаньдүн мужийн Пэнлай шяний 1989 оны 9-р сарын 20 – 24-ний өдрүүдөд хийсэн гадаад эдийн засаг худалдааны бизнес уулзалт болно. Энэ уулзалтаар 2000 гаруй төрлийн бараа бүтээгдхүүн дэлгэн үзүүлж, хамтын ажиллагааны 100 гаруй төслөөр уулзалт хэлэлцээ хийсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\