• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-06 14:24:41    
Нутаг буцаж тариачин болсон мужийн орлогч дарга ЧэньСүхөү

Хятадын Олон Улсын Радио

     Иргэдийн амьдрал сэдвээр мужийн орлогч даргын албан тушаалд ажиллаж байсан ахмад боловсон хүчин тэтэгвэрт гараад нутагтаа буцаж, нутгаг усныхаа байлдыг өөрчлөн иргэдийн амьдралыг сайжруулахад хүчин зүтгэл гаргаж ирсэн үйл явдлаас танилцуулъя.

     Унсан шороо алт уусан ус рашаан гэсэн цэцэн үг байдаг. Энэ жил далыг төхөж яваа Чэнь Сүхөү Хятадын Хай Нань мужид мужийн орлогч даргаар долоон жил ажиллахдаа хөдөө аж ахуйн ажлыг гол хариуцаж байсан юм. Сүүлд нь мужийн ардын төлөөлөгчдийн их хуралын орлоргч даргаар хэдэн жил ажилсантайгаа мужийн орлогч даргын шатны албан тушаалд арван хэдэн ажилласан хүн юм. 2003 онд тэрээр тэтэгвэрт гарч хөгшинтэйгээ хамт салаад олон жил болсон нутагтаа буцаж тариачны амьдрал хийсэн байна. Түүний нутаг бол Хятадын хамгийн зүүн өмнө тэнгисийн хөвөөнд байрладаг Хай Нань мужийн Линь Гао сяний Нань БаоЗэнь суурины хязгаарын буйд бөглүү уулархаг газар байдаг Сүн Мэй тосгон юм. Нутаг буцаж тариачин болсны бүр анхны бодол нь зэрэг эрхэм ашиг сонирхолын зөрчил тэмцэлээс зайлж, хотын шуугаанаас холдон хөдөөгийн нам сэлүүхэн орчинд тайван тавтай амьдрахыг хүссэн байна. Дахиад хэлбэл өөрөө хөдөө тосгонд төрж өссөн, мужийн орлогч даргаар ажиллахдаа ч хөдөө гутгийн ажлыг гол хариуцаж ирсэн болохоор тариачны амьдралаас ер нь холдоогүй юм.

     Гэтэл нутагтаа буцаж ирсний дараа нутаг ус нь мөн л ядуу хорцронгуй хэвээрээ, тариачид усан тутрага тариахаар гол болгож жилийн дундаж орлого нь 1000 орчим юань байгааг ойлгоод анх ирэх үеийн бодлоо өөрчилсөн байна.

     Хөдөө тосгон ядуу хоцронгуй байдлаас гарч чадаагүй нь хөдөө аж ахуйн ажил гол ххариуцаж байсан мужийн орлоргч дарга миний ажлын хариуцлага алдсан явдал мөн. Одоогоос арга ухаан хайж нутаг усаа ядуурлаас гарган таричдыг чинээлэг амьрадтай болгоход нь туслаж алтаа доголдлоо гаьвяа зүтгэлээр солино гэж тэр шийдсэн байна.

     Ингээд Чэнь Сүхөү судалгаа шинжилгээ хийж, төмс, тутрага зэрэг эдийн засгийн үр ашиг багатай дан гац төрлийг тарьж ургуулах нь Сүн Мэй тоггоны ядуу байдлаа өөрчилж чадахгүй байгаагийн гол шалтгаан мөн гэж нэгэтгэн дүгнэж, ядуурлаас гаръя гэвэл эрхбиш банана зэрэг орон нутгийн онцлогт тохирсон техникийн таримал тарьж, тарьж ургуулах бүтэцийг өөрчлөх хэрэгтэй гэж дэвшүүлсэн байна. Ингээд банана зэрэг эдийн засгийн ашиг орлого ихтэй таримал тариад чинээлэг амьдралтай болсон Лэ Дүн, Дүн Фан зэрэг ойр зэргэлдээ сянь хотод тариачдыг зохион байгуулан танилцан айлчлуулж, буцаж ирсний дараа тосгоны зөвлөл нь банана зэрэг техникийн таримал тарихад тариачдыг дайчилсан байна. Чэнь Сүхөү айл өрөх болгонд техникийн таримал тарихын ашигтай талыг сурталчлан ухуулж, долоон идэвхитэн өрөхөөр бүрэлдсэн "Бананын хамтралын хоршоо" байгуулж, тэр зөвлөхөөр ажилласан байна. Хамтралын хоршооны хөрөнгө мөнгний асуудлыг зохицуулахын төлөө тэр хөөцөлдөн банкнаас зээл авч, Хай Нань мужийн хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгээс мэрэгжилтэн урьж тариачидад техник мэрэгжлийн талаар хөтлөн удирдуулсан байна.

     Нэг жилийн дараа хамтралын хоршооны энэ долоон өрхийн орлого 400 мянган юаньд хүрч, банкнаас авсан 60 мянган юаний зээлээ буцааж, үлйлдвэрлэлд хэрэглэх хөрөнгө мөнгөө гаргаад үлсэн 300 мянган юанийг тосгоны иргэдийн зээл авахад зориулж банкт хадгаласан байна. Банкны хөрөнгө мөнгийн дэмжлэгтэй болсноор тариачдын техникийн таримал тарих идэвхижил нэмэгдэж, 2005 онд бүх тосгоны айл өрөх болгон банана зэрэг техникийн ургамал тарьж үйлдвэрлэл ихээр хөгжсөн байна. Тарьж ургуулах бүтэцэд зохицуулалт хийнээр гурван жилийн дотор ядуу хоцронгуй байсан энэ тосгоны хүн тутамын дундаж орлого хоёр дахинаар нэмэгдсэн байна.

     Сүн Мэй тосгон сүүлийн гурван жилд чинээлэгжлээ. Чнь Сүхөү өнөө тосгоны тариачдыг цаашид дайчлан үйлдвэрлэл амьдралын дэд бүтэцийг сайжруулан экологийн байгуулалт хийж байна. Бас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах, эмнэлэг байгуулан, соёлын төв ажиллуулж тариачны амьдралын нөхцөл байдлыг бүх талаар сайжруулсан байна. Чэнь Сүхөү нутагтаа буцаж ирэн арга ухаан хайж иргэдийг дайчлан ажилснаар Сүн Мэй тосгоны иргэд хотын хүнтэй адил амьдрах болсон шүү гэж тариачид хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/