Өвлийн улиралд усанд сэлэх нь умард, өмнөд альч нутгийн хүмүүсийн дур сонирхолтой байдаг бие махбодоо чийрэгжүүлэх сайн арга юм. Ер нь өвлийн сэлэлт бол хүний бие махбодийг чийрэгжүүлж, орой өтөлж, урт наслуулах олон сайн талтай юм.
Өвлийн сэлэлтийн бие цогцыг чийрэгжүүлэх сайн талууд:
1. Амьсгалын эрхтэний чадавхыг нэмэгдүүлж, өвлийн улиралд амархан дэлгэрдэг амьсгалын замын өвчин эмгэгээс сэргийлэх юм уу бууруулдаг. Усны нягтшил нь агаараас 800 дахин илүү байдаг, хүн усанд сэлэх үе, амьсгалын булчин хүчтэй ажиллаж байж сая, усны даралтыг ялан давдаг тул уушигны ажиллагаа түргэсэн орчин ахуйдаа зохицох чадавх нь сайжран, өвчин эмгэг үүсхийг бууруулдаг байна.
2. Өвлийн сэлэлт нь булчин махны ширхэгийг томруулан олшруулж, булчингийн чадлыг нэмэгдүүлдэг болохоор хөдөлгөөний хурд, тэвчээр болон уян хатан байдлыг сайжруулдаг байна.
3. Өвлийн сэлэлт нь цусны эргэлт болон булчингийн бодисын солилцоог сайжруулж, булчин мах өвдөх, үе мөч хөших, гар хөл бойдонго болох зэрэг өвчний байдлаас сэргийлэх юм уу эдгээр өвчнийг намдаах үүрэг гүйцэтгэдэг. Мөн ч бүх биеийн цусны эргэлтыг сайжруулахад тустай юм. Эхлээд хүйтэн усанд орох үе, цусны сүв авчиж, бүх биеийн үлэмж хэмжээний цусийг зүрхэнд оруулдаг. Сэлэлт хийгээд жаахан удаад ирхээр, цусны сүв усны хүчинд бүлээсч, зүрхэнд орсон үлэмж их цус нь дахиад бүх биед тарж, энэхүү авчих тэлэх цусны ажиллагаа нь цусны уян харимхай чанарыг нэмэгдүүлж, титэм судасны лугшилтыг ч сайжруулж чаддаг байна.
4. Өвлийн сэлэлт нь цусны дотрох өөхний зүйлийн энзимийн\фермент\ хэмжээг нэмэгдүүлж, холестеринг түргэн задруулж, холестерины цусны хананд хурах хэмжээг бууруулдаг байна. Иймээс, настайчуудын артер судас хатуурах, цусны даралт өндөр болох, зүрх тархины судасны өвчинд нэрвэгдэхээс сэргийлэх юм уу бууруулах үйлдэлтэй юм. Үүнээс гадна, цусны чихэрлэг зүйл, цусны нялтасын өтгөний хэмжээг бууруулдаг байна.
5. Өвлийн сэлэлт нь бас хүнийг өлчир болгож, дархлааг нэмэгдүүлдэг байна. Хүйтэн усанд сэлэх тутам бодисын солилцоо түргэч, ханиадаас үүсэх өдий төдий өвчин эмгэгээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
Өвлийн сэлэлт хийхэд анхаарах зүйлүүд:
Өвлийн сэлэлт хийхэд юуны өмнө эрүүл чийрэг бие байх хэрэгтэй, бас сэлэлтээ дэс дараалалтай хийх явцыг өнгөрүүлдэг байна. Хүйтэн усанд сэлэхээсээ өмнө, ялангуяа хижээл насны хүмүүс бие махбодийн шинжилгээг хичээнгүй сайн хийж, хэт өндөр даралттай, зүрх тархины судасны өвчинтэй хүнийг өвлийн сэлэлт хийлгэхгүй байлгах хэрэгтэй. Өвлийн сэлэлт хийхээсээ өмнө биеэ сайтар бүлээсгэж, аяга буцалсан ус уувал нэн сайн юм. Сэлэхдээ чадлынхаа хэмжээнд сэлж, дэс дараатайгаар биедээ тохируулсан байх хэрэгтэй. Өвлийн сэлэлт хийсний дараа бүх бие хөнгөрч, сэтгэл санаа сэргэсэн байвал сэлэлт тохирч байгаа илрэл юм, өврийн сэлэлт бие сэтгэд тань таалагдаж, урт удаан хугацаагаар баримтлах юм бол эрүүл чийрэг бие махбодоо ямагт хэвээр байлгаж чадах нь гарцаагүй юм. /Л.Буянтогтох орчуулав/
|