Нар нь ээж, тэнгэр нь цэлмэсэн Бээжингийн хавар гэж даанч сэтгэлд таадай цаг улирал болж байна. Уран дулаан хавар болохоор л ургамал, юу бүхэн амьлалын хүчээр бялхам байна. Яг энэ сайхан мөчөд Хятадын нийслэл Бээжин хотод 10 дах удаагаа сонгогдсон Бүх Хятадын АТИХ-ын 4-р чуулган болон Бүх Хятадын АУТЗЗ-ийн чуулган хэмээн "хоёр чуулган" болж, хол ойроос ардын төлөөлөгчид, депутатууд хормой дэрвэлжүүлэн ирж, орон нутгийнхаа ард иргэдийн санал хүслийг Төрийн эрхэт байгууллага болон АТИХ-даа дэвшүүлж, Бээжингийн хаврын тааламжтай улиралд сэтгэл өюг алхлана. Тянь Анмэнь өргөн талбайгаар дээлтэй эр цаанаа нэг л баяртай Ардын их хурлын танхим руу хиймортой алхаж байх нь харлаа л монгол хүн гэдэг нь илт. Очиж уулзахад Өвөр монгол районоос ирсэн УТЗЗ-ийн гишүүн, мөн Өвөр монголын их сургуулийн монгол судлалын дээд сургуулийн захирал Баяр-Мэнд байлаа. Тэр маань Хятадын бусад малжих районоос ирсэн төлөөлөгчидтэй хамт "хоёр чуулган"-д "малжлын шинэ хөдөө тосгон байгуулах" санал хүслээ дэвшүүлнэ гэж баяртай яваа аж.
Урьхан хаврын гоёхон цагаар та бүхэнд бас дэлхийд нэртэй монгол эрдэмтнийг танилцуулъя гэж бодлоо. Тэр бол Өвөр монголын их сургуулийн том молекулын химийн судлал болон монгол эмийн судалгааны газрын дарга, мөн Японы Токио их сургуулийн доктор, Өвөр монголын өөртөө засах районы монгол эмийн химийн судлалын лабораторийн эрхлэгч, ДОХ өвчөнийг эмчилэх эм бэлдмэлийн талаар судалгаан өрнүүлж, дэлхийд алдаршисан форфессор Боржгин Гэрэлт болно. Түүний судалгааны чиглэл гэвэл эм бэлдмэл дэх ургамын химийн судлал болон монгол эмийн химийн судлал, эм бэлдмэл дэх олон чихэрт болон том молекулын химийн судлал зэрэг болно. Гэрэлт багш олон жил Өвөр монголын их сургуульд маш олон мастер, доктор хүмүүжүүлж явсан юм. Боржгин Гэрэлт ДОХ өвчөнийг эмчилэх эм бэлдмэлийн судалгааны талаар улс районы маш олон судалгааны төслүүдийг хариуцаж, ДОХ-ыг эмчилэх шинэ эм бэлдмэлийг судлан гаргасан амжилттай эрдэмтэдийн нэг юм. Тэр урид хожид Япон, Ангили, Америк зэрэг орнуудаар суралцаж, судалгаан хийж явсан өнгөрөөлттэй билээ. Боржгин Гэрэлт бас Америкийн холбогдох байгууллага нэгжтэй харицаж, сурлагын суурь мөнгөний нийгэмлэг байгуулж, бас өөрийн нутаг райондаа сурлагын шагналын суурь мөнгөний нийгэмлэг байгуулж, амьдрал нь хүчирдэлтэй, сайн сурдаг хүүхэд дүү нарыг тэдгэн, буянтай үйлс босгож, монгол соёлын алтан харгуйд од болон гялалзаж явана.
|