
Хятадын дээд эрхт байгууллага-- Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд болж байна. Энэ чуулганы нэг чухал хэлэлцэх асуудал нь "Улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх 11-р таван жилийн төлөвлгөө"-г хэлэлцэж батлах явдал болно. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 5-ны өдөр чуулган дээр тавьсан Засгийн газрын ажлын тайландаа, ирэх таван жилд Хятад улс эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрээ өөрчлөхөөр чармайж, байгалийн баялагийг хэмнэх, байгаль орчинг хамгаалж,түүнд хайр гамтай хандах зорилтыг ил тод чухал байранд тавьж, байгалийн баялагийг хэмнэх болон байгаль орчныг хамгаалах явцдаа эдийн засгаа үргэлжлэн тогтвортой хөгжүүлэх болно гэж хэлсэн байна. Эдийн засгийн өсөлтийг хангах энэ шинэ арга хэлбэр нь засгийн газрын ажлын гол бодлого болох бөгөөд чуулганд оролцож байгаа депутатууд болон нийгмийн олон давхаргийнханы дэмжилгийг хүлээж байна.
Хятад улс 20-р зууны 80-аад оны үеэс эхлэн өөрчлөлт шинэчилэлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс эдийн засаг нь жил тутам дунджаар 9 хувийн хурдаар өсөн нэмэгдсэн байна. Гэвч энэ 20 гаруй жилийн түргэн өсөлт нь ихээхэн сөрөг нөлөөтэй өртөг зардал гаргасан байна. Нэгдүгээрт байгаль орчны бохирдол маш ноцтой болсон, хоёрт байгалийн баялагийн хомсдол маш түргэн нэмэгдсэн байна. Хэрэв эрчим хүч болон бусад уул уурхайн эх баялагийг их хэмжээгээр ашиглах замаар эдийн засгаа үргэлжлэн өсгөн нэмэгдүүлээд байвал байгалийн баялаг хомсдож, байгаль орчин улам муудах болно гэж Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, баруун өмнөдийн зам харилцааны их сургуулийн професор ноён Фү Юүнлинь үзэж байна.тэрээр хэлэхдээ,
Бидэнд өнөө тулгарч байгаа асуудал бол байгалийн баялаг хийгээд байгаль орчны давхар хязгаарлал болно. 2004 онд бид дэлхийн үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүн буюу GDP-гийн 4,1 хувийг үйлдвэрлэсэн, гэхдээ дэлхийн цементийн 47 хувийг хэрэглэсэн байна. Энэ нь юу гэсэн үг бэ гэвэл, бид дэлхийн цементийн тал хувийг хэрэглэж, дэлхийд зөвхөн 4 хувь гаруйн GDP бий болгож өгсөн хэрэг юм. Үүнээс гадна газар, ус болон стратегийн ач холбогдол бүхий бусад эх баялаг, тухайлбал нефть, үр тариа зэрэг нь цөмөөрөө бидний тогтвортой хөгжилд ихээхэн өрсөлдөөн сорилт бий болгож байна гэжээ.
Энэ өрсөлдөөн сорилтыг гүнзгий ойлгосоноор Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөх зорилт дэвшүүлж, байгалийн баялагийг хэмнэх болон байгаль орчинд халгүй нийгэм байгуулах асуудлыг ярьж байгаа юм. Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа, хойшдын 5 жилд Хятад улс GDP-гийн нэгжийн эрчим хүчний хорогдолыг 20 хувь орчим бууруулж, бохир бодисыг 10 хувь багасгана гэж тэмдэглсэн байна. Энэ зорилтыг таван жилд хувааж бодвол хойшдын таван жилд GDP-гийн эрчим хүчний хорогдол жил тутамд 4,4 хувьд хүрэх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ,
Энэ зорилтыг байгалийн баялаг болон байгаль орчны доройтол өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа байдалтай уяалдуулан дэвшүүлсэн юм, энэ бол байгалийн баялагийг хэмнэх, байгаль орчинд халгүй нийгэм байгуулахын шаардлага, урт удаан жилийн ашиг сонирхолын шаардлага мөн төдийгүй бодлогын удирдалгын тодорхой ач холбогдолтой юм. Энэ зорилтыг биелүүлэхд маш их хүндэрэлтэй байгаа боловч бид үүнийг биелүүлэх итгэл найдвар, шийдвэр зоригтой байна гэжээ.\Цэцэн орчуулж, Буян хянав.\
|