Энэхүү бүтээл нь Хятад тэрчилэн дэлхийн Хятад үсгийн хэвлэлийн түүхийг үндснээс нь өөрчөлсөн байна. Тэрээр саяхан өвчний улмаар нас барснаар Хятадчууд түүнийг эргэн санаж, Хятад улсын дарга Хү Жиньтао ч түүний гашуудах хуралд оролцсон байна.
70 жилийн өмнө Ван Шюань Шанхай хотод төрж, математикад сонирхолтой байжээ. 1954 онд тэрээр Бээжин их сургуулийн математикын факультетэд шалган орж, тусгай мэрэгжлээ тухайн үед шинэ тулгар хөгжиж байсан компьютерийн математикыг сонгон авчээ. Их сургуулиа дүүрэгсний дараа тэрээр Бээжин их сургуульдаа үлдэн компьютерийн хэрэглээний талын судалгаа болон заан сургалт хийж иржээ.
Ван Шюань өнгөрөгч зууны 70-аад оноос хятад үсэгийг компьютерт хэрхэн ашиглах техникийн талын судалгаа хийж эхэлсэн байна. Тухайн үед дэлхийн олон оронп бүр тугалган бар хэрэглэж байжээ. Энэхүү аргаар сонин сэтгүүл хэвлэх нь хөдөлмөр хүч их шаардагдах бөгөөд бохирдол ихтэй гэж Ван Шюань үзэж байжээ. Тэрээр энэхүү байдлыг өөрчлөхөөр оролдож эхлсэн байна. Тухайн үед гадаадад компьютерээр бар хэвлэл үйлдэх систем судалж байжээ. Галиг үсэгийг компьютерт ашиглахд хялбар байж, харин дүрсэт үсэгээр гол бологсон хятад үсэгийг компьютерт суулгах гэгч тий ч хялбар биш юм. цаашилаад бүр бар хэвлэл хийнэ гэгч нэн ч бэрх ажил байжээ.
Ван Шюань бүрмөсөн тооны аргаар зохицуулах төсөл дэвшүүлсэн байна. Тухайн үед Япон зэрэг хөгжингүй орнууд analog техник судлан хөгжүүлж байжээ. Тиймээс түүний энэ санаачилгыг ихийг санаархалаа гэж хүмүүс үзэж байжээ.
Ван Шюаний энэ аргаар бол Хятад үсгийг цэг болгон хувьргааж, дараа нь лазераар гүйлгэн харах болно. өргөн хэрэглэгдэг хятад үсэг гэхэд 20 мянга байдаг учир хэдэн зуун тэрбум тухайн үед тоо баримтыг санах хадгалах нь нэг томоохон асуудал болсон байна.
1 2
|