Өрнөдийн зарим хэвлэл мэдээллийнхэн Ли Аны энэ киног " баруун нутгийн гомоогын янаг дурлалын туулис" гэж мэдээлж байлаа. Гэлээ найруулагч Ли Ань өөрийн найруулсан энэ киногоо гомоогын янаг дурлалын туулис гэж үзэхгүй байна. Харин энэ бол янаг дурлалын дүрслэл, янаг дурлал гэдэг нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний л янаг дурлалаар хязгаарлагдахгүй гэж үзэж байдаг юм байна.
Тайваньд төрж өссөн Ли Ань Хятадын уламжлалт ёс суртахууны хүмүүжлээр өсөн хүмүүжсэн хүн. Залуу зандан цагтаа тэрээр Америкт ши жүжиг, кино урлагийн тухай сурч,дорнод өрнөдийн соёлыг уялдуулан жүжиг найруулах урь мэргэжлийг сэтгэл шуудан судалсан хүн. Сүүлээр нь кино зохион бүтээхдээ тэрээр бүх зохиол буюу үлгэрээ донодахины хүний нүдээр харж, өрнөдахины урь мэргэжлээр урлан бүтээх болсон юм. 2001 онд Ли Аны найруулсан " Во хү цан лүн" буюу шилийн сайн эрсийн тухай кино нь Оскарын гадаад хэлэн дээр тоглосон хамаг сайн кино, урлагийн талаар хамаг сайн кино, хамгийн гоё хөгжимтэй кино, хамгаас сайн зураг авсан кино, урлагийн талаар хамгийн сайн найруулалтай кино зэрэг дөрвөн том шагнал хүртсэн юм.
1 2 3
|