|

Хятадын АТИХ болон УТЗЗ-ийн хоёр чуулган өнөө яг Бээжинд болж, Хятадын ирээдүйн хөгжлийн чиг шугам бодлогыг хэлэлцэж байна. Өнгөрсөн 27 жилийн турш Хятадын эдийн засаг түргэн өсөн нэмэгдэж, Хятадын үндэсний хүчин чадал ил тод эрчимжсэн байна. Өнөөгийн төсөөллөөр ирэх 15 жилд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ дахиад дөрвөн дахинаар өсөн нэмэгдэх болно. Дэлхийн хүн амын тавны нэг хувийг эзлэх Хятад улсын хөгжил нь дэлхий нийтийн анхаарлыг яахын аргагүй татаж байна. Түргэн, тогтвортой хөгжиж байгаа Хятад улс дэлхий дахинд юу авчирч өгөх бэ ?
Сүүлийн жилүүдэд бид " Хятадын заналхийлал" гэдгийг байнга сонсох болсон бөгөөд бас "үр тарианы заналхийлал", " цэргийн заналхийлал", "эрчим хүчний заналхийлал", "аж үйлдвэрийн заналхийлал" зэрэг олон хувилбарыг олж сонслоо. Хятадын удирдах хүмүүс Хятадын байдлыг дэлхий дахинд танилцуулахдаа хамгийн их хэлдэг үг бол хамгийн чухал нь Хятад улс ямар хөгжлийн зам сонгосоныг ойлгох явдал мөн гэсэн болно. Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао АТИХ-ын энэ жилийн ээлжит чуулган дээр засгийн газрын ажлын тайлан хийхдээ,
Бид энх тайван хөгжлийн замыг үргэлжлэн эрс хэлбэрэлтгүй баримтлах болно. Олон улсын үйл хэрэгт ардчилал шударга ёсыг баримталж, зохицуулга хамтын ажиллагааг ахиулна. Эе эвтэй харилцан итгэлцэлийг баримталж, хамтын аюулгүй байдлыг хамгаална. Эрх тэгш харилцан ашигтай байхыг баримталж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлнэ. Нээлттэй багтаамжтай байхыг баримталж, соёл иргэншилт яриа хэлэлцээг ахиулж, олон улсын диглэм журам шударга зүй зохистой чигллээр хөгжихийг наашитай ахиулах болно гэж дахин нотолсон байна.
Хятад улс ингэж хэлсэн, мөн ингэж хийж байгаа юм.
Улс төр болон аюулгүйн салбарт, Солонгосын хойгийн цөмийн асуудал, НҮБ-ын энхийг дэмжин сахиулах үйл ажиллага, цөмийн зэвсэг түгэн дэлгэрэхийг хориглох зэрэг бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт Хятад улс цөм наашитай үүрэг гүйцэтгэж байна.
Эдийн засгийн салбарт, " Хятадын заналхийлал" гэдэг нь эхлээд Хятадын ойр хөрш зүүн өмнөд Азид их зах зээлтэй байсан юм. Учир нь Хятад улс бол том орон, АСЕАН-ны орнууд бол жижиг дунд зэргийн орнууд тул юм. гэтэл 20 гаруй жилийн турших үндэсэн баримт гэвэл, 1978 онд Хятад улс хийгээд АСЕАН-ы орнуудын худалдааны хэмжээ 800-хан сая ам.доллр байсан бол 2004 онд 105 тэрбум ам.долларт хүрч, 100 гаруй дахинаар өсөн нэмэгдсэн бөгөөд АСЕАН-ны талын худалдааны ашиг 20 тэрбумд хүрсэн байна. Хятад улсын хөгжил нь АСЕАН-ны орнуудын эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр хүчин болсныг энэ нь харуулж байна.
Хятадын хөгжлөөс хөгжиж байгаа орнууд ач тус хүртэж байгаа төдийгүй, хэрэг дээрээ хөгжсэн орнууд нэн их ач тус хүртэж байна.
Ийм байлаа ч гэсэн дэлхий дээр мөн л " Хятадын заналхилал" гэдэг үг алдаг оног сонсогдсоор байна. Дэлхийн түүхийг сөхөн үзвэл том гүрний хөгжилд ер нь түрэмгийлэл, өнгөлзөлгө, дайн дажин дагалдаж байсныг бид мэдэж болно.
Хятадаас Францд суугаа элчин сайд байсан Ү Жяньмин хэлэхдээ,
Тэд түүхэн дээрэх том орнуудын хөгжлийг үндэслэн бүгд адилхан гэж үзэж байна. дайнаас өмнөх Герман ийм байсан, Япон ч ийм байсан. Гэхдээ Хятадын сонгож авсан зам бол энх тайван хөгжлийн зам юм, энэ талаар хүмүүс сайн судлаагүй байна гэжээ.
Хэрэг дээрээ, түрэмгийлэл өнгөлзлөг хийх нь бүтэшгүй бөгөөд эцсийн бүлэгт өөрийгөө л хохироох болно гэснийг Герман Японы түүх хүмүүст хэлж бгч байгаа юм. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|