• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-07 18:36:58    
Ерөнхийлөгч Путин тус сарын сүүлчээр Хятад оронд айлчлана

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ГХЯ-ны сайд Ли Жаошин 7-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгч Владемир Путин 3-р сарын сүүлчээр Хятадад төрийн айлчлал хийх гэж байна. Энэ айлчлал нь Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншллийн харилцааг тал бүрээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдал болон хөгжилд тус дөхөм үзүүлэхэд ашигтай юм гэжээ.

    Тэрээр хэлэхдээ: сүүлийн жилүүдэд Хятад Орос хоёр орны удирдагч нягт хэлхээ холбоотой байж, хоёр талын харилцаа жич олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар өргөн хэмжээнд нийтлэг ойлголттой болж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлж, худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг талаар ч томоохон ахицтай болж, тун их ололт амжилттай ажилласан байна гэжээ.
\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\