• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-08 16:26:06    
Бат-төр: Альваа зүйлийг сурч мэдэхэд оройтно гэж байхгүй

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын нийслэл Бээжин хотод ирж Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд батлан хамгаалахын судалгааны курст суралцаж байгаа Монгол улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дэд хуранда Бат-төр 2-р сарын 23-ны өдөр Хятадын Олон Улсын Радиод ирж радиогийн ажил байдалтай танилцалсан үеэр сурлажлагч О.Дарамбазар түүнтэй уулзаж ярилцсан юм.

     Дэд хуранда Бат-төр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо төрсөн. 10 жилийн сургууль төгсөөд, 80-аад оны дунд үеэр хуучин Зөвлөлт Холбоот Улсын цэргийн сургуульд суралцж, дараа нь Монгол улсын Батлан Хамгаалахын Их Сургууллийн батлан хамгаалахын удирдлагын академийг төгсчээ.

     Сурвалжлагч: Юуны өмнө, манай радиотай танилцаж ярилцлага өгч байгаа танд баярлаж байгаагаа илэрхийлье!Та уул нь Хятад улсад ирж байсан уу? Энэ удаа хэдий хугацаатай суралцахаар ирэв?

     Дэд хуранда Бат-төр: Баярлалаа. Би одоо Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Үндсний Батлан Хамгаалахын Их Сургуульд суралцаж байна. Өндөөдөр таны байгууллагын үйл ажиллагаатай танилцсандаа их баяртай байна. Би энд Ази, Африк, Европын 20 гаруй улс орны 30 гаруй офицертой хамт, олон улсын аюулгүй байдал, бүс нутгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын асуудлыг судалж, түүнийг хэрхэн хангах талын арга замыг сурч судалж байна.

     Би урьд нь Хятад улсад ирж байгаагүй. Өнгөрсөн оны 9-р сард 1 жилийн хугацаатай суралцахаар анх ирсэн, энд ирээд одоо 6 сар гаруй болж байна.

     Сурвалжлагч: Энд суралцаж байгаа хугацаандаа та Хятад улсын байдлыг нэлээд сайн биечлэн ойлгож танилцсан байх? Тэдгээрийн дотор, танд хамгийн их сэтгэгдэл өгсөн, сонирхол татсан зүйлүүд байгаа уу?
Дэд хуранда Бат-төр: Би энд ирснээс хойш, Хятад улсын ерөнхий байдлын тухай хичээл сонссон, бас Хятад улсын олон газруудаар явж сонирхлоо. Ер нь Хятад улсын эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан техник, боловсрол, үйлчилгээний олон албан байгууллагаар орж үйл ажиллагаатай нь талнилцсан. Хятад улс өнөөдөр маш өндөр хурдацтай хөгжиж байна. Үүний дээр, 2008 оны олимпийн наадмын бэлтгэл ажил ид дундаа явагдаж, Хятадын ард түмэн маш их зүйлийг хийж бүтээж байгаа юм байна.

     Сурвалжлагч: Та Хятадын ямар ямар газрууд жишээлбэл түүх соёлын дурсгалын газрууд, сургуулиуд юм уу эдийн засгийн чөлөөт бүс зэрэгтэй танилцсан уу?

     Дэд хуранда Бат-төр: Хятадын зүүн өмнөд нутгаар явсан, тэгээд Цагаан хэрмээс авхуулаад Хааны Өвлийн Ордон гэх зэрэг дүүх соёлын дурсгалт газруудаар нэлээд явж сонирхсон. Бас Шанхай, Шэньжэнь, Жүхай зэрэг Хятадын эдийн засаг, соёл маш түргэн хөгжиж байгаа том том хот, эдийн засгийн чөлөөт бүсүүдээр явж танилцлаа.

     Сурвалжлагч: Энд сурч байгаа хугацаандаа нутаг буцсан уу?

     Дэд хуранда Бат-төр: Сая цагаан сарын үеэр Монголдоо харьж амарчхаад ирлээ.

     Сурвалжлагч: Одоо хичээл эхэлсэн үү?

     Дэд хуранда Бат-төр: Ирээд 7 хонож байна. Хичээл ч эхлэсэн.

     Сурвалжлагч: Хятад Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа холбоо, солилцоо, хамтын ажиллагаа жилээс жилд эрчимжин хөгжиж, соёлын болон боловсролын хэлэлцээрийн шугмаар хоёр орнын жил болгонд олон мэргэжлийн чиглэлээр харилцан солилцож суралцуулж байгаа оюутан сурагчдын тоо хэмжээ байнга нэмэгдсээр байна. Тэдгээрийн дотор, тан шиг анх удаагаа Хятад улсад ирж байгаа хүн ч бий. Та Хятад улсад суралцаж байгаа хүний хувьд, Хятад улсад ирвэл юуг сурах нь хамгийн чухал гэж үзэж байгаа талаар таны дараачаар ирж суралцах оюутан сурагчдад дүү нартаа анхааруулж хэлмэр зүйл байгаа уу?

     Дэд хуранда Бат-төр: Өнөөгийн залуус чинь ер нь монгол ч бай, хятад ч бай бүр ялгаагүй их соёлтой, боловсролтой болсон. Гэсэн хэдий ч залуучууддаа хандаж хэлэхэд: Нэгдүгээрт, хэл маш сайн сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, сайн боловсрол эзэмшсэн байх хэрэгтэй. Ажлын байранд гарсныхаа дараа, ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Альваа зүйлийг сурч мэдэхэд оройтно гэж байхгүй гэж хэлмэр байна.

     Сурвалжлагч: Эрин үед улс үндэстнүүд харилцан суралцах нь маш чухал болж байна гэж хүмүүс үздэг. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

     Дэд хуранда Бат-төр: Тэгэлгүй яахав!Тийм байж л таарна. \Сурвалжлагч О.Дарамбазар\