"Хүүхэд том болох тусмаа эцэг эхтэйгээ ярих юм байхгүй болж зайдан хөндийрөх юм" гэдэг нь өнөөгийн дийлэнх гэрийн ахмадын нийтийн гомдол боллоо. Санаагаа ололцохгүй байх нь эцэг эх хүүхэдийн хооронд зайдан хөндийрч байгаагийн гол шалтгаан мөн гэж мэрэгжилтнүүд үзэж байна.
Хүүхэдийг багаас нь асран харгалзаад том болгочиход том болсон хүүхэд нь яагаад өөр гаргаас ирсэн хүн шиг зайдан хөндийрчихдөг вэ? Тянь Жиний нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ван Саобө үүнд шинжилгээ хийж хэлэхдээ, Нэг, ээж аавынхаа өөрийг нь сэвтээхээс сэргийлж хүүхэд өөрийгөө хамгаалдаг. Гэтэл аав ээж бологсод бид юу гэж хүүхэдээ сэвтээх вэ? Бидний хийж байгаа юм бүхэн бүр түүний төлөө юм гэж зөвтгэн маргах байх? Яг энэ "түүний төлөө" гэдэг нь хүүхэдийн сэтгэлийг сэвтээж байгаа юм. Өндөр зэргийн дунд сургуулийн нэг сурагчийн өдрийн тэмдэглэлээс үүний хариултыг олж болно. " Аав ээж миний амьдралыг бүх талаар харгалзан халамжилж байдаг, надаар ямр ч юм хийлгэхгүй. Гэтэл тэд намайг номоо сайн сурахыг л хүсэхээс биш миний хүсч байгаа зүйлийг санаж олохгүй, санаж олохыг ч хүсэхгүй байдаг гэж бичижээ. Хүүхэд том болж, бие даан сэтгэх болж, өөрийн гэсэн хүсэлтэй, бодолтой болдог. Гэтэл эцэг эх бологсод хүүхэдийн хүсч бодож байгаа зүйлийг хүндэтгэхгүй байдаг нь өсөж өндийж байгаа хүүхэдийн сэтгэлийг сэвтээдэг байна.
Хоёрт, хүүхэдийн үгийг томчууд ойлгохнүй байдаг. Зарим эцэг эхчүүд шинэ юм сурч ойлгохыг хүсэхгүй, нийгэм цаг үеэс хоцорч байдагаас хүүхэдийн хүндэтгэлийг олж чадахгүй , өдрөөс өдөр өсч том болсон хүүхэдтэй яриа нийлэхгүй болж хүүхэд гэрийн ахмадын хооронд зайдан хөндийрөх болно.
Гуравд, мэдээллийн шинэ эринд сүлжээний үг хэллэг нэвтрэн хэрэглэгдэх болж байна. Ер нь сүлжээ ашиглахгүй эцэг эхчүүд " мэлхий, үлэг гүрвэл " зэргийн нэр томьёог хэрхэн ойлгох билээ. Энэ нь эцэг эхчүүд амьдралын талаар ярьж норшихоос өөр юм мэдэхгүй гэж хүүхэдэд утаггүй санагдаж, өрдийн удаанд зайдан хөндийрөх болно.
Тэгвэл эцэг эх хүүхэдийн харилцаанд гарсан энэ зай завсарыг яаж арилгах вэ? Юуны өмнө эцэг эх нь хүүхэдэд чөлөөтөй сэтгэх боломж хангаж, хэвлэл мэдээллэл , нийгэм нийт, шинэ зүйлд анхаарлаа андуулах хэрэгтэй. Хоёрт, хүүхэдтэйгээ сэтгэлээ ойлголцож, хүүхэдтэй найз нөхөдийн хувиас харилцах хэрэгтэй. Гуравд, зав зай гаргаж хүүхэдтэй ярьж хөөрж, гэр бүлийн бүрэлдэхүүн хоорондын эрх тэгш эв найрсаг харилцаа тогтоох хэрэгтэй. Ийм байдалд эцэг эх хүүхэд хооронд зайдан хөдийрөх явдал гарахгүй юм гэж сурган хүмүүжүүлэх ухааны мэрэгжилтэн үзэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|