• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-08 16:36:44    
Цахилгаан индүү хэрэглэх арга

Хятадын Олон Улсын Радио

    1. Цахилгаан индүүгээр орны цагаан хэрэгсэлээ байнга индүүдэж байвал түүн дээр наалдсан хорхойн өндгийг устгаж ариутгах үйлдэл гаргадаг байна.

    2. Хэрвээ хувцасан дээр чинь лааны тос дусчихвал, урьдаар оновчоор тосыг нь хусаад дараа нь тос дуссан хэсгийн хоёр талд цэвэр цаас тавиад халуун индүүгээрээ хоёр талаас нь ээлжлээд сайтар индүүдвэл цагаан даавуу чинь цэв цэвэрхэн болчхоно.

    3. Бичиг номон дээрээ тос дусаачихвал мөн тос дуссан газар нь ус уудаг цаас тавиад хэд удаа хөнгөхөн индүүдвэл тосыг нь цаасандаа шингээгээд авчихаж чадна.

    4. Гэрийн тавилга дээр наасан хуванцарыг авахдаа юуны өмнө цахилгаан индүүгээ уур гартал халаагаад хуванцарыг индүүдвэл амархан хуурах болно, өнцөг булантай газар нь оновчоор зүсч болно. Ингээд үргэлжид нь халаавал наасан хуванцарыг сэвгүй сайхан хуулан арилгаж болох юм.

    5. Өрөөнийхөө хананд наасан цаасыг хуулж авяа гэвэл хуучин ам даавууг норгоод нэг гараараа даавуугаа ханандаа наалдуулж бариад нөгөө гараараа халуулсан индүүгээ барьж, нойтон даавууг индүүдвэл хананд наалдсан цаас аяндаа хуураад ирэх болно.

    6. Цэвэр ноосон хувцасан дээр чинь тоос шороо наалдсан байвал, юуны өмнө хувцасаа чийгтэй даавуугаар бүтээгээд, гаднаас нь индүүгээрээ олон удаа индүүдвэл чийгтэй даавуу нь тоос шороог наалдуулан авч цэвэр ноосон хувцасыг цэвэрхэн болгож чадах юм.

    7. Гэр байшингийн хананд юм уу ямар нэг газар наалдсан цавуутай цаас, скооч зэргийг авч хаяхад хүрвэл зөвхөн халаасан цахилгаан индүүгээрээ индүүдвэл маш амархан хуураад унах болно. \Л.Буянтогтох орчуулав\