• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-08 16:42:38    
Хятадын Буддын шашны гадаад солилцоо хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны жил тутмын ээлжит чуулган Бээжинд болж байна. УТЗЗ-ийн гол үүрэг хариуцлага бол улс төрийн зөвдөлцлөг хийх, ардчиллаар хяналт тавих явдал болно. УТЗЗ-д оролцож байгаа нам бүлэг, олон нийтийн байгууллага болон үндэстэнүүдийн олон давхаргын хүмүүс улс орны чиг шугам бодлого хийгээд улс төр, эдийн засаг, соёл болон нийгмийн амьдарлын чухал чухал асуудлаар зөвшилцөл хийдэг юм. УТЗЗ-ийн бүтцэд мэдээж шашны салбарын гишүүд зүй ёсоор оролцож байна. Энэ чуулганы хугацаанд Буддын шашны салбарын гишүүд Хятадын Буддын шашны гадаад солилцоо хамтын ажиллагааны талаар манай сурвалжлагчид ярилцлага өгсөн байна. Буддын шашин их багтаамжтай байдаг нь улс орнуудын буддын шашны соёлын солилцоонд тус дөхөм үзүүлж, улс орнууд хоорондын найрсаг харилцааг ахиулан, нийгмийн эвсэг зохицонгуй байдалд тус дөхөм үзүүлсэн байна гэж тэд нар үзэж байна.

    Буддын шашин нь Азийн Япон, БНСУ, Монгол, Балба зэрэг оронд үй олон сүсэгтэнтэй бөгөөд сүүлийн жилүүдэд Европ Америктйн орнуудад ч Буддын шашныг их олон хүн хүлээн авч, хүмүүсийн амьдралд наашитай нөлөөлөж байна.

    УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга Дао Шүрэнь хэлэхдээ, 

    Хятад Японы улс хоорондын харилцаа хэвийн болхоос өмнө Хятадын Буддын шашны нийгэмлэгийн дарга Жао Пүчү Японд олон улсын хуралд оролцохдоо шашны салбарын хүн болохоо бүртгүүлсэн учраас Японы тал маш халуун дотноор хүлээн авсан байна. Сүүлээр нь ерөнхий сайд Жөү Эньлай үүнийг мэдсэний дараа Жао Пүчүгээр дамжуулан Японы ерөнхий сайдад жижигхээн алтан бурхан хүргүүсэн байна. Японы ерөнхий сайд энэ бэлгийг аваад маш баярлсан юм гэнэ. Түүнээс хойш хоёр орны удирдах хүмүүс болон Буддын шашны салбар гүн зузаан найрамдалтай болж, хоёр орны харилцаанд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.

    Жао Пүчү даргын хамгийн эрт санаачилан эхлүүлсэн Хятад Япон БНСУ-ын Буддын шашны салбарын солилцоо хамтын ажиллага нь Хятад улс хийгээд хөрш орнууд хоорондын сайн хөршийн найрсаг харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

    УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хятадын Буддын шашны нийгэмлэгийн орлогч дарга, их багш Шэн Хүй хэлэхдээ, Хятадад Хятад уламжлалт буддын шашин, Түвд уламжлалт Буддын шашин, Их хөлгөн судрын Буддын шашин зэрэг гурван их урасгал бүлэг байж, тэгш эрхтэй оршиж байна. улс орноос шашин шүтэлгийн эрх чөлөөтэй бодлого хэрэгжүүлж, шашин шүтлэгийн эрх чөлөөг баталгаажуулж байгаа бөгөөд мөн шашны урасгал бүлгүүд тэгш эрхтэй хөгжхөд үндэс суур хангасан байна. энэ нь мөн Хятадын Буддын шашны гадаад солилцоо хамтын ажиллагаанд ашигтай юм гэжээ.

    Энэ оны 4-р сард Хятадад болох гэж байгаа дэлхийн Буддын шашны анхны чуулга уулзалтад бэлтгэл хийхийн төлөө их багш Шэн Хүй 2004 оны сүүлчээс эхлэн Хятадын буддын шашны төлөөлөгчдийг дагуулан Сингапур, Лаос, Кампуч зэрэг улс оронд айлчилж, тухайн орнуудын буддын шашны салбартай солилцоо хийсэн бөгөөд Буддын шашны дээд сургуульд хичээл орсон байна. Одоохи байдлаар 30 гаруй улс орон, газар нутаг энэ чуулга уулзалтад оролцох хүслээ илэрхийлээд байна.

    Хятадын Буддын шашны салбарынхан гадаад солилцооны шинэ арга хэлбэр хайн сүвэгчилж байгаа юм. Жишээлбэл гадаадад Буддын шашны хөгжмийн чуулга айлчлуулах, Тайваний хоолойн хоёр эргийн болон Шянган Аомэний Буддын шашны дугуй ширээний хурал хийх зэрэг байна. Эдгээр арга хэмжээ нь Буддын шашны соёлыг дэлгэрүүлэх талаар шинэ зам суваг нээсэн байна. Хятадад өнөө мөн Буддын шашны хэдэн зуун вэб сайт ажиллаж, хүмүүст Буддын шашны тухай мэдээлэл хүргэж байгаа юм. \ Цэцэн орчуулж, Буян хянав \