2008 онд Олимпийн 29-р наадам Хятадын нийслэл Бээжин хотод өргөн ихээр болох гэж байна. 22 настай Когайто Ёшики бол Японы Маседа их сургуулийн оюутан, тэрээр үүрэвч үүрэн, зургийн апратаа авч Бээжинд ирээд, нэг буудалд сэтгүүлчтэй ярилцсан юм. Тэрээр 2008 онд заавал Бээжинд ирж, Олимпийн наадмыг сонирхох төлөвлөгөөтэй байхаа ярьж билээ. Тэр хэлэхдээ: Бээжингийн 2008 оны Олимпийн наадмын үед би Бээжинд ирж шарсан нугас идэж, хөл бөмбөгий тэмцээн сонирхож, цагаан хэрэмтэй танилцна гэжээ.
Хэрэв Когайтогийн хүсэл эрмэлзэл биелэгдэхэд хүрвэл, тэрээр 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Бээжинд ирж тэмцээн сонирхох 260 мянган үзэгчдийн нэг болох юм. Түүний дээр Олимпийн наадамд оролцох тамирчид болон албаны хүмүүс, бусад гадаадын иргэдийг нэмж бодвол Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд дотоод гадаадын 600 мянган жуулчдыг хүлээн авах юм. Бээжингийн аялал жуулчлалын салбар энэ Олимпийн наадмыг цагаан хэрмийн эргэн тойрны нутаг дахь өргөн наадам болгохоор байгаа юм. Алс холоос морьлон саатах аянчин зочдоо ая тухатай угтахын төлөө Бээжингийн аялал жуулчлалын салбар олон талаар бэлтгэл хийж байна. Залуучууд жуулчлалын компанийн захирал Ли Бин хэлэхдээ: 2008 оны Олимпийн наадмыг нэн сайн угтахын төлөө бид эрхлэлтийн хүрээ хэмжээгээ өргөтгөн, эдгээр жуулчдын шаардлагыг хангахаар байна. Одоо манай компани 200 хүний ортой байртай, 2008 онд бид 400-500 хүний ортой байр байгуулахаар төлөвлөж байна. Тоног төхөөрөмжийн талаар бид жуулчдад нэн ая тухтай болгоно гэжээ.
Залуучууд жуулчлалын компанитай адилаар, Бээжингийн зарим одон зэрэглэлтэй буудлууд шинчлэн засвар хийж, тоног төхөөрөмжөө боловсронгуй болгож байна. Буудал, зам харилцаа зэрэг дэд бүтцийн байгуулалтаа боловсронгуй болгон, жуулчдад сайн үйлчлэхээр бэлтгэж байхаас гадна, Бээжин хот бас жуулчдад баялаг агуулгатай жуулчлалын зам хангаж, Олимпийн наадмыг сонирхох чөлөөндөө эртний соёл иргэншилт орны өнгө үзэмжийг нүд дүүрэн харах тохиол олгохоор байна. Бээжин хотын жуулчлалын компанийн албаны хүн Ван Чин энэ тухай танилцуулж хэлэхдээ: Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслол болон тэмцээнийг сонирхохоос гадна жуулчид маань сул сэлүү цагтаа дэлхийн өвд орсон зургаан том барилга болох цагаан хэрэм, хааны ордны музей, Тэнгэрийн сүм, арван гурван бунхан зэрэг дурсгалт газруудаар явж танилцан жуулчилж болох юм. Бас Бээжингийн эртний соёлтой танилцаж, дөрвөлжин гэр хүрээ байшинтай танилцаж, нарийхан гудамжуудаар явж, өглөө эрт Бээжингийн оршин суугчдын хамт Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгээр тойрч, Тай жи чуань гимнастик хийх юм уу шувуудын жиргэн донгодохыг сонирхож, өдөр нь Бээжингийн эртний дурсгалт газраар явж, үд оройдоо Бээжингийн нутгийн идээ амсаж, Бээжингийн Тянь чяогоор явж, ший янгоо сонирхох юм уу иргэдийн хамт гудамжинд янгоо бүжиг бүжиж болох юм гэжээ. Бээжин бол маш их аялал жуулчлалын эх баялагтай хот юм. Цагаан хэрэм, Хааны ордны музей зэрэг дэлхийд алдартай дэлхийн өвтөйгөөс гадна 130 гаруй музей болон 270 гаруй үзэмжийн цэгтэй. Олимпийн наадмын хугацаанд Бээжин хотын аялал жуулчлалын салбар Олимпийн наадмын талбай заал, уламжлалт үзэмжит газрыг багтаасан Олимпийн аялал жуулчлалын шугамууд гаргах юм. Үүнд хэн болгоны сайн мэддэг шинэ Шиүшүйже гудамж, Паньжяюаний хуучин барааны гудамж, Шичахай болон Саньлитүний баар жич шинэ соёлыг харуулсан Бээжингийн үзэмжүүдийг аялалын шугамдаа багтааж оруулахаар байгаа юм.
Олимпийн наадмын үеэр дан ганцаараа аялан жуулчилж ирэх зочид олон болох байдлыг харгалзан, Бээжин хотын зам харилцааны салбар мөн хот тойрсон хоёр давхар том суудлын машин оруулахаар төлөвлөж байна. Олимпийн наадмын үеэр Бээжинд ирсэн жуулчид Бээжин хотын дотуур болон эргэн тойрны районаар жуулчилж болох төдийгүй Хятадын бусад газраар ч явж үзэн сонирхож болох юм. Энэ тухай Хятадын олон улсын жуулчлалын компанийн албаны хүн ЖаоШин хэлэхдээ: бие дааж ирэх жуулчдад зориулан манай компани том автобусаар аялан жуулчлах төсөл хэрэгжүүлнэ. Тасалбарыг хэзээ авсан ч болно, аль эсгүүл веб сайт дээр захиалсан ч болно. Бид аялалын том автобусаа тогтмол хугацаагаар ажиллуулна. Бээжингээс Шанхай, Шиань, Гүйлинь, Гуанжөү хүрэх тансаг тоноглолтой олон том автосус аялах болохоор, Бээжинд ирсэн жуулчид Олимпийн тэмцээн сонирхох зав чөлөөгөөрөө эдгээр автобусаар аялан жуулчилж болох юм. Том аялалын машин дээр гадаад хэлээр үйлчлэх юм гэжээ.
2006 оноос хойш, Бээжингийн аялал жуулчлалын салбар Олимпийн наадмыг сурталчлах ажиллагаанууд хийнэ. Бээжин хотын гол шугамын хойт талд байрласан Олимпийн наадмын гол талбай болох "шувууны үүр" нэрэмжит үндэсний биеийн тамирын талбай болон "Шүй ли фан" гэсэн ус сэлэлтийн үндэсний төв зэрэг барилга залгаагаар байгуулагдан дуусах болохоор энэ онд Бээжинд жуулчлан ирэх жуулчид Олимпийн наадмын эдгээр талбай заалыг урьдаар сонирхож болох юм. 2007 онд Бээжин хотынхон Олимпийн ой мод хамтаар тарих ажиллагаа өрнүүлнэ. Тэр үед манайд ирсэн жуулчин болгон Олимпийн наадмын бэлэг тэмдэгийн чанартай барилгын ойр хавьд маш их утга агуулгатай нэг ширхэг мод тарин үлдээж болох юм.
2008 оны Олимпийн наадмын удиртгал Бээжинд эхлэн цууриатаж байна. 2008 онд дэлхийн олон газраас ирсэн хүмүүс Бээжинд цуглах үе, Бээжин нь баярын далай болох юм гэдэгт бид итгэж байна.
|