2005 он бол "10-р таван жилийн төлөвлөгөө" –ний хугацаан дахь хамгийн эцийн нэг жил. Хятадчууд өөрийн олсон маш их ололт амжилтаараа шинэ эрэн зуны 1-р таван жилийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн дуусгасан байна.
2006 он бол бас маш чухал нэг жил болох юм. "11-р таван жилийн төлөвлөгөөгөө" хэрхэн сайн эхлүүлж, Хятад улсыг түүхэн шинэ эхлэлтийн цэгээс урагш хөгжүүлэх нь 1 тэрбум 300 сая Хятадчуудын маш чухал үүрэг болсон байна.
2006 оны 1-р сарын 25-ны өдөр Хятадын төрийн зөвлөөлийн хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн хэвлэл мэдээллийн бага хурал дээр Хятадын статистикийн газрын дарга Ли Дэсүй 2005 оны Хятадын эдийн засгийн тоо баримтын тухай нийтэлсний улмаас нийгмийн олон этгээдийн анхаарлыг татаж байна. Үүнд:
---Хятадын улсын дотоодын үйлдвэрлээлийн нийт бүтээгдэхүүн 18 триллион 832 тэрбум 210 сая юаньд хүрсэн байна. Үүнийг тухайн жилийн валютын ханшаар бодвол 2 триллион 225 тэрбум 700 сая ам.долларт хүрч, улсын дотоодын хүн нэг бүрийн хэмжээ дунджаар 1703 ам.долларт хүрсэн байна.
---Хятадын улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 9.9%-р өссөн байна.
---Хятадын үр тарианы үйлдвэрлэл дахин ургац авсан байна. Бүх жилийн үр тарианы нийт ургац 484 тэрбум КГ-д хүрч, 2004 оныхоос 14 тэрбум 600 сая КГ нэмэгдэж, 3.1%-р өссөн байна.
---Аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл тогтвортой, нэлээд түргэн хурдаар хөгжих байдлаа хэвээр байлгасаар байна. Бүх жилийн байдлаар их цар хэмжээтэй аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нэмэгдэл өртөг 6 триллион 642 тэрбум 500 сая юаньд хүрч, 16.4%-р өссөн байна. Бүх жилийн их цар хэмжээтэй аж үлйдвэр аж ахуйн нэгжүүдийн цэвэр орлого 1 триллион 436 тэрбум 200 сая юаньд хүрч, 22.6%-р өссөн байна.
---Гадаад худалдаа үргэлжлэн дээд хурдаар өссөн байна. Бүх жилд бүх Хятадын импорт экспортын нийт хэмжээ 1 триллион 422 тэрбум 100 сая ам.долларт хүрч, 2004 оныхоос 23.2%-р өссөн байна.
2005 онд, Хятадын эдийн засгийн байдал маш сайн байж, шинэ эрэн зууны анхны таван жилийн төлөвлөөгөөг амжилттай биелүүлж чадсан бөөгөөд шинэ нэгэн жилийн өөрөөр хэлвэл "11-р таван жилийн төлөвлөөгөө"-ний хугацаанд Хятадын эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хурдаар хөгжихд маш сай үндэс суурь тавиж өгсөн байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|