• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-09 15:42:24    
"Мартын-8"-ны баярын тухай тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Нэвт-Эрхэм сонсогчид та бүхнийхээ энэ оройн амгаланг айлтгая Эдүгээгээс 96 жилийн өмнөөс эхлэн жил болгоны гуравдугаар сарын найманы өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон байна. Энэ баярыг "Мартын –8-"ны баяр ч гэж товчлон хэлдэг Энэ баяр бол дэлхий нийтийн өөрөөр хэлбэл Олон улсын гэсэн тодотголтой байдаг. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийн,эхчүүдийн эрх чөлөө,тэгш эрхээ баталгаажуулахын баяр юм. Хүн бүхэн эхээс төрдөг.болохоор хүн төрлөхтөн гэдэг ойлголт бол эхчүүдийн үр сад гэсэн үг юмаа. Эхчүүд эмэгтэйчүүдийн тухай ярих сэдэв маш өргөн дэлгэр агууллагатай цар хүрээтэй юм. Олон зууны туршид эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн хүйсийн ялгаа байсаар ирсэнийг түүх гэрчлэнэ.Харин өнгөрсөн ХХ зуунд энэ ялгаа ихээхэн багассан байна.Учир юун гэвэл хүн төрлөхтөн соёлжин боловсрохын хэрээр эхчүүд,эмэгтэйчүүд өөрсдийнхөө тэгш эрхийн төлөө тэмцэх боломжтой болсон ажгуу. Эмэгтэйчүүдийн тухай ярихад тэгш эрх,боловсрол соёл,нийгмийн оролцоо гэсэн асуудал чухал сэдэв болдог.Дээрхи гурван зүйлийг тухайн улс орон хэрхэн хангаж байгаагаар эмэгтэйчүүдийн асуудлыг хэрхэн хандаж байгаа нь тодорхойлогдоно.

     Улс орон болгонд эмэгтэйчүүдийн тэгш эрх,боловсрол,нийгмийн оролцоо харилцан адилгүй үзүүлэлттэй байна.Хөгжсөн орнууд,хөгжиж байгаа орнууд_ядуу буурай орнуудын эхчүүд эмэгтэйчүүдийн аж амьдрал алаг цоог байсаар байна.Ер нь товчоор хэлэхэд эмэгтэйчүүдийн нь аз жаргалтай сайн сайхан,энх амгалан аж төрөх нь тухайн улс орны нь улс төрийн бодлого, эдийн засгийн хөгжилөөс шалтгаалж байна.

    Саяхан энэ гуравдугаар сарын нэгэнд Хятад улсад "Хүйсийн тэгш эрх болон эмэгтэйчүүдийн хөгжлийн тайлан гэсэн ногоон ном хэвлэгдэн гарсаныг Хятадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлүүдээр өргөн дэлгэр мэдээллээ. Энэ ном нь сүүдийн арван жилд БНХАУ-ын төр,засгаас эмэгтэйчүүдийнхээ талаар авч хэрэгжүүлсэн олон талт үйл ажиллагааны нь нэг ёсны тайлан юм байна.БНХАУ-ын эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийнхээ нэгэн адил улс орныхоо эрүүл мэнд,соёл боловсрол,эдийн засаг, шинжлэх ухаан,улс төрийн салбарт тэгш эрхтэйгээр хөдөлмөрлөж,эх орныхоо үсрэнгүй хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг энэ номонд онцлон тэмдэглэсэн байна. Одоо БНХАУ-ын хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсийн өөрөөр хэлбэл ажиллагсадын нь 4О орчим хувийг эмэгтэйчүүд эзлэж байна.

1  2  3