• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-09 17:33:47    
"Гадаа мээрэн"-ны үлигэр

Хятадын Олон Улсын Радио

     "Урьд зүгээс нисээд ирсэн
      Улаан галууны зулзагаа хө
      Урт их шар мөрөндөө
      Суухгүйгээр нисэнүүдээ хө"
      ....

     Бямба гаргийн дуу хөгжим нэвтрүүлгээр та бүхэндээ, Өвөр монголын Хорчин ардын дуу "Гадаа мээрэн"-ыг танилцууья. "Гадаа мээрэн" гэх энэ том баатар хүний тухай ярихад, тэрээр 20-р зууны 30-аад оны үед Хорчин нутагт гарсан тариачины бослогын удирдагч байсан юм. Жиримын чуулганы Дархан хошууны хүн, Дархан вангийн доор алба хаадаг цэргийн мээрэн цолтой байсан билээ. Ах нарынхаа отгон нь болж заяасанаар, нутаг ус, ойр хавийн хүмүүс нь түүнийг "Гаада" гэж дотночилон дуудаж, нэрийнх нь ард "мээрэн" цолыг нь дагуулдаг байлаа. Тухайн үед Дархан ван олз ашиг, өнгө зүсэнд ихээр шунаж, өөрийн төрсөн нутаг мөн дээдсийнх нь нутаг болох Дархан хошуугаа Мөгдөнд худалдан өгч атар хагалбарласанаар, нутгийнх нь өргөн олон монголчууд амьдран суурших орон зай ч гүй болж, хүнд хүчний алба хаах буюу их хэмжээний татвар тушаадаг болсон байна. 

 

     Ийм харамсалт байдалыг хараад Гадаа мээрэн цээж дэлбэрэм уурлаж, арваад хүнийг дагуулан Дархан вантай ёс хэлэлцэхээр алс холын Мөгдөнийг чиглэж очсон юм. Гэвч "гай газар доороос" гэхчилэн Гадаа мээрэн зөвөө олж чадсангүйгээр барамгүй харин "Вангийг эсэргүүцэв" гэж алагдах ял хүлээсэн байна. Энэ учирыг авгай Мүүданцэцэн нь дуулаад Дархан ванд ихээр хилэгнэн хорсч, нутагийнхаа ах дүү нараа дагуулан, нөхрөө аварч гаргахаар мордожээ. Тэгэхэд гуравхан настай байсан ганц охиноо дагуулж ч явахын аргагүй, үлдээгээд орхихын ч аргагүй болохдоо дараа төрөлдөө ахиад золгоё гэж охиндоо хэлээд зоригоо чангалан буудаж алаад, нөхрийхөө хойноос мордон явжээ. Ингээд Вангийн ордонд хүрэн тэр шөнөдөө Гадаа майрныг авран гаргав. Гэвч хожим нь Гадаа мээрний удирдсан их хэмжээний бослого нь олон удаагийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөр дамжиж, Мөгдөний цэргийг нэлээд олон сөнөөсөн хэдүй ч нэгэн өдөр дотоод нь урвагч гарсанаас, бослогийн цэрэг ноцтой дайралтад учирч, Хонгор овооны байлдаанд Гадаа мээрэн өөрөө өлзий мөрөн голд үсрэн ороод бие үрэгдсэн юм.

 

     "Гадаа мээрэн" гэх дуу ийм ахуй байдалд зохиогдон гарч олон даяартаа дуурсагдах болсон юм. Хожим нь "Гадаа мээрэн"-ыг үлгэрт дууны сонгодог жишээнд оруулсан билээ.