
Бүртгэлд харуулснаар, жил тутам Хятадад байгалийн гамшиг, ослын аваар зэрэг нийгэм нийтэд хохиролтой гэнэтийн тохиолдол болж, эндэж шархтсан хүний тоо саяас давж, ерөнхий эдийн засгийн хохирол 650 тэрбум юаньд хүрч, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 6%-ийг эзэлж байна. Эдгээр тоо сэлт нь нийгэм нийтэд хохиролтой гэнэтийн тохиолдлын маш их аюултай байгааг илт харуулсан байна. Иймээс сүүлийн жилүүдэд нийгэм нийтэд хохиролтой гэнэтийн тохиолдлыг зохицуулах ажлыг Хятадын засгийн газар тун чухалд үзэж байна. Энэ нь мөн ч өнөө Бээжинд чуулж байгаа Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган дээр дипутатуудын маш их анхаарч байгаа асуудал юм.
Хятад улс нийгэм нийтэд хохиролтой гэнэтийн тохиолдлыг чухалд үзэх болсон нь 2003 онд SARS-ийн авчирсан эмгэнэлт сургаамжаас бий болсон гэж хэлж болох юм. Тухайн үед SARS Хятадын олонхи нутаг районоор дэлгэрч, нэлээд урт хугацаанд хяналтгүй байдалд орсон байна. Энэ нь засгийн газрын нийгэм нийтэд хохиролтой гэнэтийн тохиолдлыг зохицуулах чадавх буурай, бэлтгэл хүрэлцээгүй байсантай холбоотой юм гэж Хятадын Ардын их сургуулийн засаг захиргааны удирдлагын факултетын Профессор Мао Шөүлүн үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
"бид SARS-ийн хямарлыг зохицуулах үе төсөвгүй байсан, сандрахын эцэст сая энэ тухай бэлтгэл хийсэн байна. Хэрвээ энгийн цагдаа төлөвлөгөөгөө сайн хийгээд байсан бол онц байдлыг зохицуулахад зарцуулах өртөг их хэмжээгээр багасах болно" гэжээ.
Азаар SARS нь улс орны дээд удирдагчаас жирийн иргэн хүртэл гэнэт гарсан олон нийтийн эрүүл мэндэд хохиролтой хэргийг маш чухалд үзхыг Хятад даяарт мэдүүлсэн байна.
Эрүүл хамгаалалын талаарахи онц байдлыг зохицуулах механизм үргэлжлэн боловсронгуй болохын зэрэгцээ Хятад Улс бас байгалийн гамшиг, ослын аваар болон нийгэмийн аюулгүйн байдал зэрэг нийгэм нийтэд хохиролтой гэнэтийн тохиолдлыг зохицуулах механизм байгуулж, 3 жилд онц байдлыг зохицуулах тусгай төслийн нийт 100 гаруй төсвийг нийтэлсэн байна.
Хоёр гурван жилийн хугацаанд үргэлжлэн боловсронгуй болж байгаа онц байдлыг зохицуулах механизм нь олон удаа практикийн шалгалтыг туулсан байна.
Усны аюул, хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигийн талаар Хятад Улс "Байгалийн гамшгийг зохицуулах ажлын дүрэм" тогтоож, энэ нь гай гамшгаас аврах улсын хэмжээний ерөнхий төсөвтэй тэнцэнэ. Уг дүрэмд гай гамшгаас аврах агуулага, амжилт, зорилт зэрэгт цөм тодорхой шаардлага тавьж, бас гай гамшгаас аврах эд бодисын бэлтгэлийн систем байгуулсан байна. Энэ төсвийн дагуу орон нутгийнхан бас өөрийн төсвөө тогтоосон байна.
Бүх Хятадын АТИХ-ын депутат, Жянши мужын Ард иргэдийн засаг захиргааны ажил эрхэлсэн газрын дарга хатагтай Лүө Шяоюй танилцуулж хэлэхдээ,
"газар хөдлөлтийн гамшигийн дараа манай мужид онц байдлыг зохицуулах төсвийг даруйхан эхлүүлсэн байна. Ингээд маш их хүчин чармайлт гаргаж, гамшгийн дараах асуудлуудыг зохицуулсан байна" гэжээ.
Багцлаад хэлбэл, өнөө Хятадын засгийн газрын нийгэм нийтэд хохиролтой гэнэтын тохиолдлыг зохицуулах чадавх нь уулаасаа ил тод сайжирсан байна. Энэ суурин дээр энэ оны 1-р сард Хятад Улс бас "Нийгэм нийтэд хохиролтой гэнэтын тохиолдлын онц байдлыг ерөнхийд нь зохицуулах үндэсний төсөв" нийтэлсэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|