Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо энэ жил том том асуудал болон ард олны анхаарлаа хандуулж байгаа халуун цэгийн асуудалд үргэлжлэн голцуу хяналт тавих бөгөөд хяналтын ажлын ил тод байдлаа цаашид нэмэгдүүлэх болно гэж Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө 9-ний өдөр Бээжинд хэлсэн байна.
Бээжинд болж байгаа АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 9-ний өдөр Ү Бангүөгийн хийсэн Байнгын хорооны ажлын тайланыг сонссон байна. Ү Бангүө хэлэхдээ, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хороо энэ жил хөдөө аж ахуй, патентын эрх, эрчим хүч хэмнэх зэрэг хуулийн хэрэгжилтийн байдлаар шалгалт байцаалт хийх бөгөөд төсөв болон эдийн засгийн ажлын хяналтаа үргэлжлэн эрчимжүүлэх болно гэжээ. Ил тод байдлыг нэмэгдүүлэхийн төлөө байцааж илрүүлсэн асуудал, өөрчлөн сайжруулсан байдлыг нийгэм нийтэд ил болгож, олон нийтийн хяналт, ард олны хяналтын үүргийг цаашид бадруулах болно гэж тэрээр онцолсон байна . \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|