• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-10 15:03:58    
Монгол үндэстний алдарт бүжигчин Цэцэнтархи

Хятадын Олон Улсын Радио

     Монгол үндэстний алдарт бүжигчин Цэцэнтархи 1932 онд Өвөр Монголын хянган аймагийн Жарууд хошуунд мэндэлсэн байна. 1947 онд ажилд орж, Өвөр Монголын Солонго нэрэмжит залуучуудын сургууль, Өвөр монголын цэрэг засгийн их сургууль, Төвийн ши жүжгийн дээд сургуулийн Цүй Чэншигийн бүжгийн дамжаа, Бээжингийн бүжгийн сургууль зэрэгт сурч байсан юм. Тэрээр Өвөр Монголын Ду Бүжгийн чулганы нэгдүгээр зэргийн жүжигчин, мөн багш, бүжиг диглэгч, чуулганы орлогч дарга зэрэг ажлыг хийж байлаа. Цэцэнтархи бол хятадын Бүжигчдийн нийгэмлэгийн орлогч дарга, Өвөр Монголын Бүжигчдийн нийгэмлэгийн дарга, Өвөр Монголын соёл урлагийн ажилтадын нийгэмлэгийн холбооны орлогч дарга мөн.

     Түүний тоглосон бүжигүүдийн голыг дурдавал: " ордос", " буриадын хурим" , " саалчин бүжиг" , " түвд бүжиг" , " улаан туузаны бүжиг" , " Украйнь бүжиг", " цай түүх бүжиг", " саалын өртөө" гэсэн зэрэг нийтийн бүжиг, " хүслэн", " түлээчин хөвгүүн болон хөдөөгийн охин", " Дадаан" гэсэн хоёр хүний бүжиг, өөрийнх нь диглэн бүжиглэсэн " аяган бүжиг", " савхан бүжиг", " дүрбэд", Казахын вальс" " хавар ирлээ", " малчин охин" , " сэтгэлийн дуу", " улаан алчуурын бүжиг", " Испани бүжиг" зэрэг байгаа юм. " Анчин болон алтан гургалдай" гэсэн бүжгэн жүжиг, жич тал нутагт мөнхийн наран мандлаа" гэсэн том туулист гол дүрд бүжиглэсэн байна. " Ордос" бүжиг нь Полшид болсон дэлхийн залуучуудын 5-р наадмын бүжгийн тэмцээнд алтан медаль хүртьсэн юм. 1961 онд түүний өөрчлөн диглэсэн " аяган бүжиг" дэлхийн залуучуудын 7-р наадмын ардын бүжгийн тэмцээнд мөн алтан медаль авсан юм. Түүний уран бүтээл болох " хөхөө шувуу" гэсэн олон хүний бүжиг нь өөртөө засах районы дуу бүжгийн шалгаруулалтад хоёрдугаар шагнал авчээ. " Хавар ирлээ" гэсэн" бүжиг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 30 жилийн ойд бэлэг барих тоглолтод уран бүтээлийн хоёрдугаар шагнал авсан байна. " Сэтгэлийн дуулал" гэсэн бүжиг нь 1980 онд ганц хүний бүжиг, хоёр хүний бүжиг, гурван хүний бүжгийн зэрэг олон төрлийн тэмцээнд шилдэг тоглолтын шагнал хүртсэн банйа. Цэцэнтархи олон удаа чуулганыханаа тэргүүлэн гадаадад гарч айлчлан тоглосон юм. Тэрээр урьд хожид Өвөр Монголын аймагууд мөн тэрчлэн төвийн болон орон нутгийн дуу бүжгийн хамтлаг, урлагийн дээд сургууль, жич Сянган, Тайвань районд уригдан хүрч багшилсан юм. 1982 лонд Азийн бүс нутгийн бүжгийн урлагийг хамгаалан хөгжүүлэх мэргэжилтэн нарын хуралд оролцсон байна. Цэцэнтархи " Монгол бүжгийн үндсэн боловсролын заах материал"-ыг бусад хүнтэй хамтран бичсэн байна.

     1980-1996 онуудад Өвөр Монголын бүжигчдийн нийгэмлэгийн даргын тушаалд ажиллаж, 1996 оноос хойш, тус нийгэмлэгийн хүндэт дарга болсон юм. Цэцэнтархи бол Өвөр Монголын ардын улс төрийн Зөвлөлдөх Зөвлийн гуравдугаар, дөрөвдүгээр, тавдугаар, зурагдугаар удаагаа сонгогдсон хорооны байнгын хорооны гишүүн, гуравдах удаагаа сонгогдсон БХАТИХ-ын дипутат юм. /Пэрлаймаа орчуулав/