Бээжинийн Олимпийн талбай заалын байгуулалт болон хотын дэд бүтцийн байгуулалтын ажил төлөвлөгөө ёсоор урагштай явагдаж, хийгдэж байгаа. бүх ажлын аюулгүй байдал, чанар чансаад хяналт тавьж байна. Өвлийн хүйтэн цаг агаар ажлын ахицыг нөлөөлөхгүй юм гэж Бээжин хотын "2008" төслийн байгуулалтын удирдах газрын хариуцлагатан Бээжингийн Олимпийн төслийн байгуулалтын тухай хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид хэлсэн байна.
"2008" төслийн байгуулалтын удирдах газрын ерөнхий эдийн засагч бөгөөд төлөөлөгч Ван Чжиюань танилцуулж хэлэхдээ, одоод болтол Бээжинд байгуулах 30 талбай заал болон холбогдох байгууламжаас 18-ыг нь байгуулж эхлээд байна. Тухайлбал, 11 талай заалыг шинээр байгуулж, 1 талбайг өргөтгөн байгуулж, холбогдох 5 төхөрөмжийг байгуулж байна. Дээр дурдсан байгууламжийн аюулгүй байдал, чанар чансаад хяналт тавьж, Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зураг төслийн хөтөлбөрд дэвшүүлсэн шаардлагыг үндсэнд нь хангаж байна гэжээ.
1 2
|