• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-10 17:51:18    
Хятадууд уламжлалт соёлоо дахин сонирхож байна

Хятадын Олон Улсын Радио

    Сүүлийн жилүүдэд хятадууд уламжлалт соёлдоо ихээхэн сонирхолтой болж байна, үүнийг хэвлэл мэдээллийнхэн "уламжлалт соёлын сэргэлт" гэж хэлж байна. энэ нь бас ч "хоёр чуулган"-д өргөнөөр яригдаж байна.

    Бямба гариг бүрийн үдийн өмнийн 9 цаг хагас болмогц л Бээжин хотын төвд байдаг үндэсний номын сангийн лекц унших танхимд маш олон хүн ирж, соёлын салбарын эрдэмтний лекцийг сонсч байдаг. 

    Энэ удаа 3-р сарын 4-ны өдөр нэрт эрдэмтэн профессор Ян Хуншүнь Хятадын уламжлалт уран барилагын талаар лекц уншиж байгаа болно. Энэ "Соёлын танхим"-д Хятадын үндэсний номын сан 2001 оны шинэ жилээс эхлэн зохион байгуулж, бямба гариг бүрд нэрт эрдэмтнийг урьж олонд хичээл сонсгодог юм. Хичээлийн агууллага нь гүн ухаан, түүх, эртний сонгодог өгүүллэг, эрт дээр үеийн улс төрийн тогтолцоо зэрэг Хятадын уламжлалт соёлоор гол болгодог байна. таван жилийн турш энэ танхим нь хотын олон мянган эгэл жирийн иргэдийн анхаарлыг татсаар иржээ. Энэ нь сайн хэрэг мөн гэж УТЗЗ-ийн гишүүн, хэвлэлийн нэрт эрдэмтэн профессор Жан Зизүн үзэж байна.

    "Сүүлийн жилүүдэд сэхээтэнүүдийн зэрэгцээ жирийн иргэд ч түүх, соёл зэрэг өөрийн үндэстнийхээ зүйлд ихээхэн сонирхолтой болж байна. энэ нь улс орон хөгжиж, иргэд ч өөртөө бат итгэлтэй болж байгаагийн илрэл мөн " гэжээ.

     Хятадууд уламжлалт соёлдоо ихээхэн сонирхолтой болж байгаа нь Хятадын засгийн газрын энэ хэдэн жилийн чармайлттай холбоотой юм. 2002 онд бүх Хятадын АТИХ-ын байнгын хороо шинээр өөрчлөлт оруулсан "соёлын зүйлсийг хамгаалах хууль"-ийг батлан зөвшөөрч, биет соёлын өвийг үр ашигтай хамгаалсан байна. 2003 онд Хятадын үндэстний ардын соёлын хамгаалалтын төсөл хэрэгжиж эхэлсэн байна. нодинон Хятадын соёлын яам бас биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлүүдийг бүртгэж, бүх Хятадын 56 үндэстнийг хамарч, үүнд ардын дуу, ардын урлаг, дуу бүжиг зэрэг агууллагыг багтаж байна. жил тутмын 6-р сарын 2-р бямба гаргийг "Дэлхийн соёлын өвийн өдөрлөг"-өөр Хятадын засгийн газар тун саяхан тогтоосон байна. Гэвч Хятадын уламжлалт соёлын хамгаалалт бас олон бэрхшээлтэй тулгарч байна гэж УТЗЗ-ийн гишүүн Фэн Жицай үзсэн байна.

    Хятад улс нь мөн л хөгжиж байгаа улс мөн, нэлээд урт хугацаанд эдийн засгийн бүтээн байгуулалт нь ч бүх нийгэмийн анхаарлын төвд байх болно. соёлын бүтээн байгуулалт болон эдийн засгийн бүтээн байгуулалтыг адилхан чухал байранд тавьна гэж Хятад Улс дурдсан нь маш сайн байна, гэвч бас цаг хугацаа хэрэгсэх болно. Хятадын үндэсний номын сангийн дарга дрофессор Жань фүрүй бол Хятадын эртний сонгодог уран зохиолын судлаач юм. хэдүйгээр өнөө олон нийтийн уламжлалт соёлын халуун өрнөлт эхлэн сэргэж байгаа боловч энэ талаар бас хүрэлцэхгүй байна. Хятадын уламжлалт соёлыг өвлөн уламжлах, хөгжүүлэх талаар бас хийх чухалтай маш олон ажил байна гэж тэрээр үзэж байна. Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав\