Хүндэт сонсогчид оо, хаварын баяр дөнгөж өнгөрмөгч Хятадын засгийн газар "Социалист шинэ хөдөө тосгон байгуулъя " гэсэн гарцагтай төв хорооны нэгдүгээр баримт бичгийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Шинэ зуун гарснаас хойш Хятадын засгийн газар хөдөө аж ахуйд холбогдсон баримт бичгийг дараалан гурав удаа нийтлүүлж байна. Бээжинд хуралдсан хоёр чуулганы хугцаанд "шинэ хөдөө тосгон байгуулах " асуудлыг төлөөлөгчид гишүүдийн халуун хөгжөөнтөй авч хэлэлцгэсэн байна.
Чяо Заньшань бол Хятадын баруун нутгийн Шань Ши мужийн Янь Ань районы\ Хятадын хувьсгалын түшиц газар \ Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч юм. Хөдөө тосгонд анханы шатны удирдах ажлыг 30 гаруй жил хийсэн хүн юм. Тэрээр шинэ хөдөө тосгоны хэтийн төлөвд хүсэл дүүрэн итгэл төгөс байна.
Тэрээр хэлэхдээ, тариачны орлого нэмэгдэн, орон сууцны нөхцөл байдал сайжран , хөдөө тосгоны дүр төрх цэвэр цэмцгэр болж, ард иргэдийн боловсрол дээшлэн тогсоны зөвлөл ардчилсан удирдлага хэрэгжүүлнэ. Энэ бүхэн биелэгдвэл тариачид жинхэнэ жаргалтай амьдрал эдлэх болно гэжээ.
Энэ бол Хятадын 900 сая гаруй тариачдын нийт дундын хүсэл мөрөөдөл мөн. Гэтэл одоогийн байдлаар хот сууринтай зэрэгцүүлбэл Хятадын хөдөө тосгоны хөгжил харъцангуй хоцронгуй, тариачдын дундаж орлого хотын хүмүүсээс хол бага байна. Тариачид өвчин эмгэгт нэрвэгдвэл эмчлүүлэх мөнгө түгрэг хүрэлцэхгүй, хүүхэд нь сургуульд сурахад төлбөр хураамжаа төлж чадахгүй нь цөөн бус . "социалист шинэ хөдөө тосгон байгуулах" тухай засгийн газрын дэвшүүлсэн энэ зорилтыг хөдөөгийн тариачид хэрхэн хүлээн авч яааж хандаж байгааг ойлгохоор манай сурвалжлагч хоёр чуулган хуралдахаас өмнө хөдөө аж ахуйн том муж -Хятадын төв нутгийн Хэ Нань мужид томилолтоор хүрсэн юм. Эндэхийн тариачид яг хаврын тариаланд бэлтгэн тариан газар ажил хөдөлмөр ид явагдаж байлаа. Сурвалжлагч тариачин Зэн Бэньлитэй уулзаж ярилцахад ,
Юуны өмнө,тариалангийн техник мэрэгжлийн мэдлэгийг газар дээр нь хөтлөн зааж үр тарианы ургац нэмэгдүүлэхийг хүсч байна. Хөдөө аж ахуйн үйлчилгээний анги хөдөө тосгоноор ирж, таианы ажилд шууд үйлчилгээ хангахыг хүсч байна. Дхиад хэлбэл, хөдөө тосгонд солёын сургууль дамжаа байгуулж, тариачид хөдөө аж ахуйн мэдлэг олж сурахаар барахгүй хууль зүйн зэрэг бусад талын мэдлэг сурч хуулиар өөрийн эрхээ хамгаалахад нь туслалцаа үзүүлэхийг хүсч байна гэжээ.
Тариачид ургац сайн байж, амьдран орших орчин ахуй нь цэвэр цэмцгэр болж, өөрт нь ашигтай мэдлэг олж авахыг хүсч байна. Энэ нь энэ удаагийн хоёр чуулганд оролцож байгаа төлөөлөгч, гишүүдийн төв засгийн газартаа дэвшүүлж байгаа төсөл саналтай нэгдэлтэй юм. БХУТЗЗ-ийн гишүүн, Хөдөө аж ахуйн яамны сайд байсан Чнь Яобан шинэ хөдөө тосгон байгуулах нь олон талыг хамарах болно гэж үзлээ.
Тэрээр хэлэхдээ, үүнд эдийн засгийн хөгжил багтаж байна, өөрөөр хэлбэл орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй . Дэд бүтэцийн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ нь орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хөдөө тосгоны хүн ардын амьдралыг сайжруулахад чухал байр эзлэх болно. Үүнд бас Соёл, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир спорт зэрэг нийгэмийн үйлсийг хөгжүүлэх явдал багтаж байна. Үүнээс гадна, улс төрийн байгуулалт, өөрөөр хэлбэл анхан шатанд ардчилсан удирдлага хэрэгжүүлэх явдал мөн. Шинэ хөдөө тосгон байгуулахыг байшин нурааж шинэ давхар байшин барих шиг тийм хялбарханаар ойлгож болохгүй , харин хөдөө тосгоны үйлдвэрлэл, амьдрал, нийгэмийг бүх талаар хөгжүүлэх хэрэгтэй юм гэжээ.
Гишүүн Чэнь Яобагийн хэлсэнчилэн шинэ хөдөө тосгоныг байгуулах нь "хуучин байшинг унгааж шинэ давхар байшин барих " шиг тийм ч хялбархан хэрэг биш юм. Урт хугцааны турш хөдөө тосгоны хөгжлийн талаар судалгаа хийж ирсэн профессор Вэнь Тиэзюнь хэлэхдээ,
Хэрэв соёл нийгэмийн байгуулалтыг эрчимжүүлэхгүйд хүрвэл хөдөө тосгоны эв нятгарл тогтвортой байдал нөлөөлөгдөх болно. Хөдөө тосгоны үзэл санаа соёлын салбарын ажлыг сайн хийж, үүнд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тариачдыг сургалт дажаанд хамруулж, тэдний дотрох идэвхтэн, овсгоо самбаатай хүмүүсийг бэлтгэн хамтаар хөгжихэд дагуулагч үүрэг болгогч хэрэгтэй гэжээ.
2006 он нь Хятадын хөдөө тосгоны өөрчлөлт хөгжилтийн үйл явц дах шийдвэрлэгч эргэлтийн жил мөн. 1-р сарын 1-ний өдрөөс хөдөө аж ахуйн татварыг хүчингүй болгосон байна. Ерөнхий сайд Вэнь Жябао засгийн газрын ажлын тайландаа, энэ жил төв санхүүгээс 339 тэрбум 700 сая юанийг хөдөө тосгоны байгуулалтад ашиглана, энэ нь 2005 оныхоос 42 тэрбум 200 сая юанаар нэмэгдэх болно. Олон зүйлийн зам сувагаар тариачдын орлогыг нэмэгдүүлнэ, зүй зохистой үр ашигтай, тогтвортой хөрөнгө оруулалтын механизм тогтоож, хөдөө тосгоны дэд бүтэцийн байгуулалтыг ихээр сайжруулан, тариачидад бодитойгоор ашиг хүртэх болно гэж онцолсон байна.
Өнөө Хятад улсын эдийн засаг нийдээд хөгжсөн нөхцөлд засгийн газраас шинэ хөдөө тосгон байгуулах зорилт дэвшүүлэн нь олон зуун сая тариачид Хятадын өөрчлөлт хөгжилтийн үр өгөөжийг үнэн бодитойгоор эдлүүлэх болно гэж холбогдох мэрэгжилтнүүд үзэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|