• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-13 15:45:11    
Хамгийн анхны гадаадатай хамтарсан аж ахуйн нэгж

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын хамгийн анхны гадаадатай хамтарсан аж ахуйн нэгж бол 1951 оны 6-р сарын 15-ны өдөр Хятад Польш хоёр орны засгийн газрын хамтран байгуулсан Хятад Польшийн хөлөг онгоцны хувьцаат хязгарлагдтал компани болно. 1989 оны байдлаар энэ компани байгуулагдах үедээ хуучин 10 хөлөг онгоцтой, 10 мянган тоннын хэмжээтэй байснаасаа орчин үеийн олон хэрэцээт 10 мянган тонноос дээш хэмжээний алас далайн 23 хөлөг онгоцтой болж, нийт хэмжээ нь 370 мянган тоннд хүрсэн байна.

     Хамгийн эрт байгуулагдсан хамтарсан эмийн үйлдвэр: Хятадйн хамгийн эрт байгуулагдсан Хятадын болон гадаадын хамтарсан эмийн үйлдвэр бол Тяньжинь хотоос баруун өмнөш 20 км зайтай байгаа Хятадын Да Жүнгийн эм бэлдмэлийн хязгарлагдмал компани болно. Энэ бол Хятадын улсын эм бэлдмэлийн аж үйлдвэрийн компани болон Японы Да Жүн эм бэлдмэлийн компанийн хамтран байгуулсан орчин үеийн эм бэлдмэлийн аж ахуйн нэгж болно. Энэ кампани 1982 оны 2-р сараас албан ёсоор эхлэн байгуулагдаж, нийт 30 сая юаний хөрөнгө оруулалт хийж, Хятад Япон хоёр тус тус тал хувийг нь даасан байна.

     Анхны хамтарсан авто машин засах компани: Хятадын анхны хамтарсан авто машин засах компани бол 1986 оны 11-р сарын 14-ний өдөр байгуулагдсан, Сингапур болон Хятадын Хэбэй мужийн Баодин хотын хэд хэд аж ахуйн нэгжийн хамтран байгуулсан Жи Хуа гэдэг авто машин сэлбэн засах компани болно.

     Японд байгуулсан анхны хамтарсан аж ахуйн нэгж: Хятадын Японд байгуулсан анхны хамтарсан аж ахуйн нэгж бол 1985 онд Далянь хотын хуванцарын аж үйлдвэрийн компахийн Японы талтай хамтран байгуулсан T.D гэдэг хувьцаат хязгарлагдмал комдани болно. Энэ компани угаалгын машин, хөргөөгч, агааржуулагч, зурагт, дуу хурагуур, авто машин зэргийг үйлдвэрлэж Японд борлуулдаг юм.

     Хамт нийтийн аж ахуйн нэгжийн гадаадтай хамтран байгуулсан анхны компани: Хятадын хамт нийтийн аж ахуйн нэгжийн гадаадтай хамтран байгуулсан анхны компани бол 1984 оны 11-р сарын 20-эы өдөр Бээжинд байгуулагдсан Хятад Америкийн хамтарсан хөрөнгө оруулалт, хөгжлийн хувьцаат хязагарлагдмал компани броно. Энэ компанийн нийт хөрөнгө оруулалт нь дөрвөн сая ам.доллар бөгөөд 15 жилийн хугцаатай байгуулагдсан байна.

     Хувийн аж ахуйн нэгжийн Шянгантай хамтран байгуулсан анхны аж ахуйн нэгж: Хятадын хувийн аж ахуйн нэгжийн Шянгантай хамтран байгуулсан анхны аж ахуйн нэгж бол төрийн зөвллөөр батлуулж, 1985 оны 4-р сарын 30-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Даляний Гун Цай компани болно. Энэ компанийг Далянь хотын зураглаач Жян Вэй Шянганы Хуа Юань хөрөнгө оруулалтын компанитай хамтран байгуулсан юм.
\ М.Цэцэн бэлтгэв\