• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-13 16:05:39    
Жирэмсэн байх үеийн цээрүүд

Хятадын Олон Улсын Радио

     Зарим тохиолдолд эхнэр нөхөр хоёрын аль аль нь удамшсан өвчингүй, цус ойртоогүй байтлаа эрэмдэг зэрэмдэг хүүхэд төрүүлдэг байна. Үүний гол шалтгаан гэвэл, зарим эхнэр жирэмсэлсэн хугацаандаа цээрэлбээс зохих зүйлийг омтгойлсонтой нягт холбоотой юм. Иймээс энэ тухай долоон цээрийг мэдэж авах хэрэгтэй байна.

     1. Бие халуурахыг цээрлэнэ: Жирэмсэн эхнэрүүд биеийн халуун нэмэгдэх юм уу хэт халуун усаар биеэ угаахыг цээрлэх хэрэгтэй. Жирэмсэн эхнэрүүд халуурвал хэвлий дэх урагт нь муугаар нөлөөлдөг юм. Иймээс жирэмсэн эхнэрүүд халуурахаас ямагт болгоомжилж, хэрэв халуурах юм бол нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Үүнээс гадна биеийн халуун нэмэгдэх хөдөлгөөн хийх юм уу хэтэрхий халуун усаар биеэ угаахыг цээрлэх хэрэгтэй.

     2. Тамхи татахийг цээрлэнэ: Жирэмсэн эхнэрүүд өөрөө тамхи татахгүй байж, тамхи татсан орчинд ч ойртохгүй байвал зохино. Тамхины утаан дэх никотин нь жирэмсэн эмэгтэйчүүдийн бие махбодийг хордуулж, улмаар урагийг хордуулж, бойжилтод нь ноцтой нөлөөлдөг байна. Энэ уршгаар жирэмсэн эмэгтэйн үр зулбах хэмжээ 2-3 дахин нэмэгддэг байна. Амаржлаа ч гэсэн нялх хүүхдийн нас баралтын хэмжээ нь 20%-30%-д хүрч, эрэмдэг зэрэмдэг хүүхэд төрөх нь ч 2 дахин нэмэгддэг байна. Үүний зэрэгцээ, төрөлхийн зүрхний өвчинтэй, оюун мэдрэлийн согогтой хүүхэд төрөх тохиолдол ч бий.

     3. Архи уухыг цээрлэнэ: Эхнэр нөхөр хоёрын аль нэг нь архи уусан тохиолдолд жирэмслэх юм уу жирэмслэсэний дараа архи уух юм бол хэвлий дэх урагт муугаар нөлөөлдөг байна. Үүний улмаас толгой, магнай, нүд, хамар, чих, зүрх, дөрвөн мөч болон мэдрэлийн систем, оюун санааны согогтой, төрөлхийн эрэмдэг зэрэмдэг хүүхэд төрүүлдэг байна.

    4. Өвчний вирус халдварлахыг цээрлэнэ: Эхнэр хүн жирэмсэн байх үед өвчний вирус халдварлах юм бол түүний бие махбодийг хордуулах төдийгүй хэвлийд байгаа урагийг нь ч хордуулдаг, ялангуяа халдварт ханиад, сэрхнэд, улаанууд, салхин эсэргэнэ зэрэг өвчинд нэрвэгдэх юм бол хэвлий дэх урагийн 60-аас илүү хувь нь гэмтэлд учирдаг байна.

    5. Сэтгэл санаа хэвийн бус байхыг цээрлэнэ: Жирэмсэн эмэгтэйчүүд сэтгэл дундуур, баяр баясалгүй явах юм уу санаа зовох, ууралж гутах, айж цочих, бачимдаж сандрах зэрэг сэтгэлийн хөдөлгөөн ихэсхийг цээрлэх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн байх хугацаанд энэ мэтийн үл таашаагдах сэтгэлийн хөдөлгөөн нэмэгдэх юм бол жирэмсэн эмэгтэйн дотоод шүүрлийн жам алдагдаж, хэвлий дэх хүүхдэд хүчилтөрөгч дутагдан түүний бойжилтод харшлан, амаржих хугацаандаа амаржиж чадахгүй болж, цаашилбал хүүхдийн оюун ухаанд муугаар нөлөөлдөг байна.

     6. Жирэмсэн байхад дур зоргоороо эм уухыг цээрлэнэ: Жирэмсэлсний эхний 3 сар бол хэвлий дэх хүүхдийн гол эрхтэн бойжих цаг болохоор энэ үед химийн эд, цацраг эдтэй эм ууж хэвлий дэх хүүхэддээ гэмтэл учруулахаас болгоомжлох хэрэгтэй.

     7. Жирэмсэн эмэгтэйн рентгений гэрэлд ойртохыг цээрлэнэ: Жирэмсэн байхдаа Рентгений гэрэлд ойртох юм уу биеийн шинжилгээ хийлэгвэл, төрсөн хүүхдийн цусны цагаан бөөм олшрох өвчинд нэрвэгдэх тохиолдол нь жирийн хүүхдээс 6 дахин илүү болдог байна. Иймээс, жирэмсэн байх хугацаандаа Рентгений гэрэлдай ойртохгүй байж, ялангуяа хэвлийн хэсэгт Рентгений гэрлээр яасанч шинжилгээ хийлгэж болохгүй. /Л.Буянтогтох орчуулав/