Чимэд-Дорж гуай бол олон жил гадаадад суралцсан алдарт түүхийн эрдэмтэн болно. Тэр 1954 оны 2-р сард Өвөр монголын Баяннуур аймгийн Урдын өмнөд хошуунд төржээ. 1973 оны 9-р сард Өвөр монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын дээд сургуульд орж, 1975 оны 8-р сард сурлагаа амжилттай төгөсч, сургуульдаа үлдэн ажиллажээ. 1978 оны 10-р сард Өвөр монголын их сургуулийн монгол түүх судлах газарт үндэстний цөөнхийн эртний үсэг-зөрчин үсгийн мэрэгжлээр аспирантаар шалган оржээ. 1981 оны 10-р сард аспирантаа дүүрэн амжилттай төгөсч, мастер цол олж, түүх судлах газартаа ажиллажээ. Ингээд тэр Өвөр монголын их сургуульд багшын алба хааж явжээ. 1984 онд Чимэд-Дорж Холбооны Герман Улсын Бонн их сургуулийн төв Азийн хэл соёлын судлах газарт очиж, доктор уншижээ. 1989 оны 12-р сард тэрээр баруун Герман Улсын Бонн их сургуулийн гүн ухааны доктор цол хамгаалжээ. Чимэд-Дорж улсдаа буцсаны дараа Өвөр монголын их сургуулийн монгол түүх судлах газарт судалгааны ажлаа үргэлжлүүлж, форфессорын цол авчээ.
Өнөө тэрээр зөрчин үсэг болон Манж Чингийн эхний үеийн түүхийг гол судалж бий. Манж хэлээр бичигдсэн материалд суурилж Чин Улсын эхний үеийн түүхийг судлах бол түүний судалгааны онцлог болно. Чимэд-Доржын судалгааны бүтээл гэвэл, "Зөрчин үсгийн том жижиг бичлэгийн тухай", "Зөрчин үгийн дуудлагын анхны судлал" зэрэг хоёр өгүүлэлээ "Өвөр монголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл"-ийн 1980 оны 4-р хугацаа дээр нийтэлж, "Зөрчин хэлээр бичигдсэн хөшөөний бичгийн харгуулсан тайлбар" гэх өгүүлэлээ 1983 онд "Өвөр монголын их сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл"-д нийтлүүлжээ. 90-ээд онд тэрээр герман хэлээр докторын төгсөх өгүүлэл зэрэг олон судалгааны өгүүлгүүдээ бичиж байсан юм.
Түүх судлаач Чимэд-Дорж гуай манж хэл сайн мэддэг ба манж хэл дээр бичигдсэн олон материал цуглуулсан учир Манж Чингийн эхний үеийн түүхийг маш гүнзгий, бодитойгоор амжилттай судалсан юм. Жишээлбэл одоо болтол хүмүүсийн буруу ойлогосоор ирсэн Хорчин монгол болон Манжын харицааг тэрээр шинэлэг, зөв тайлбурласан байна. Германы Бонн их сургуулийн пост доктор Чимэд-Дорж гуай зөвхөн монгол түүхээ судлаад зогсоогүй, сүүлийн үе тэрээр бас монгол аялал жуулчилалын үйлстэй холбогдуулан маш олон ажил хийж бий. Хамгийн томоос нь ганцхан жишээ хэлэхэд л монгол соёлын онцлогийг хамгийн товойм тусгасан дэлхийн дээрэх хамгийн том гудамж болох Хөх хотын Чингэс Хаан том гудамжыг зураглаж байгуулах дээр судлаач Чимэд-Дорж монгол соёлын талыг хариуцсан гол мэрэгжилтнээр уригдан ажиллаж бий. Энэ нь мөн ч Өвөр монголыг соёлын том район болгон бүтээн байгуулахад маш чухал ач холбогдолтой юм.
|