• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-14 15:58:37    
Хятадын геологийн музей

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн олон орноос Бээжинд хөл тавьж байгаа аянчин жуулчид маш олон харагдаж байгаагын дотор Монгол жуулчид ч цөөн бус байгаа юм байна. Одоо та бүхэнд Хятадын геологийн музейг танилцуульяа.

     1916 онд байгуулагдсан энэ музей 90 жилийн түүхтэй болж байгаа бөгөөд Хятадын хамаг эртний албанаас байгуулсан музей болох юм. Энэ байгалийн шинжлэх ухааны музейг түүхэн дээр олон удаа нүүлгэж ирсэн болохоор сүүлийн жилүүдэд уг музейд нэлээд их засвар хийж, өргөтгөн байгуулсанаар өнөө нэгэнт орчин үеийн музей болон өөрчлөгдөөд байгаа юм. Энэ музейн 45 мянган ам метр талбайтай үзмэрийн том тэнхимд геологийн загварыг 200 мянга гаруй ширхэг дэлгэн үзүүлж байгаа болохоор ёстой хүрсэн болгоны нүдийг хужирлаж, мэдлэг нэмэгдүүлэн, өөрийн оршин амьдарч байгаа дэлхийн бөмбөрцөгийн тухай нэлээд гүн ойлголттой болгоно гэж хэлж болох юм. Энэ тэнхимд асар том аврага гүрвлийн чулуужмал, одоогоос 1 сая 700 мянган жилийн өмнөх " Юань мү хүний" яс, мөн 700 мянган жилийн өмнөхөөс 200 мянган жилийн хооронд амьдарч байсан " Бээжин хүн"-ний гавлын яс зэрэг хүн төрөлхтний чулуужмал тавьж байна. Мөн төрийн эрдэнэ болсон эрдэнийн чулуу, хаш чулуу зэргийг далгэн тавьж байна.

     Хятадын геологийн мжзейн тухай энэ музейн ажилтан Жао Кэран ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

     Манай энэ музей нь бусад музейтай адилаар эрхэм нандин үзмэрийн зүйлийг үзүүлэх, эрдэм шинжилгээ хийх, нийгмийн сурган хүмүүжил хийх гурван том уламжлалт чадавхтай. Энэ тэргүүнд төрийн өмнөөс геологийн төрөл бүрийн загварыг хадгалж байна. Эдгээр загвартгеологийн бүх салбарыг хамарч, тоо хэмжээ, чанар чансаа гэсэнгүй аль ч талаараа Ази тивд ховорхон зүйлүүд юм. Хятадын геологийн музейд эрдэм шинжилгээний маш их хүчирхэг хүчинтэй, эрдэм шинжилгээгээ гол нь музейд хадгалж байгаа загваруудаа шинжлэн судлах талаар хүч тавьж, жижиг оврын сээртэн амьтныг судлах талаар, жишээлбэл шувууны төрөл болон загасны төрлийг судлах талаар хүч тавьж ирсэн бөгөөд энэ талын судлага маань дотоод гадаадад алдартай юм гэжээ.

     Геологи сонирхогчдод авч хэлбэл Хятадын геологийн музей бол ёстой мэдлэгийн сан гэсэн үг. Энд дэлхийн бөмбөрцөгийн ордон, уурхайн хадны ордон, эрдэний чулуун ордон, галвын беологийн ордон, нутаг дэвсгэр эх баялагийн танхим зэрэг үндсэн үзмэрийн таван танхим болон үзмэрийн хоёр түр цагийн тэнхимтэй. /Пэрлаймаа орчуулав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040