Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлээд гучаад жилийн нүүр үзэж байна. Хятад улст асар их өөрчлөлт гарсан. Хот хөдөө, зүүн баруун нутаг гэсэнгүй хөгжсөн. Гэхдээ хотын хөгжил нь хөдөөгийнхөөс түргэн, зүүн нутаг нь баруун бүс нутгийнхаас хурдан байж, хот хөдөөгийн зөрүү ихсэж байна. Хятадын засгийн газраас чинээлэг нийгэм байгуулна гэж дурдсан. Чинээлэг нийгэм байгуулахад хамгийн хатуужилтай, хамгийн нөсөр хүнд үүрэг бол хөдөө тосгоны асуудал болно. Хятадын өргөн их нутаг дэвсгэр дээр 1 тэрбум 300 сая хүн аж төрж байгаа. Эдгээр хүн амын зохилох нь тариачид. Иймээс хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлыг шийдэх нь Хятадын төр засгийн газрын ажлын гол тал нь болж байна.
Аравдахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жявао хийсэн Засгийн газрын ажлын тайланд, Социалист шинэ хөдөө тосгон байгуулна гэж дэвшүүлжээ. Тайланд тэмдэглэхдээ, социалист шинэ хөдөө тосгон байгуулахад, урьдаар хөдөө аж ахуйг орчин үеийн болгон хөгжүүлэх, үр тарианы тогтвортой хөгжлийг ахиулах, тариачдын орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйд тэтгэх бодлогыг тогтвортой, боловсронгуй болгож, эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Социалист шинэ хөдөө тосгон байгуулахад хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг заавал эрчимжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын чиглэлд зохицуулалт хийж, төрөөс дэд бүтцийн байгуулалтад хийх оруулалтын гол талаа хөдөө тосгон рүү шилжүүлэх хэрэгтэй гэж тайланд тэмдэглсэн байна.
Социалист шинэ хөдөө тосгон байгуулахад, хөдөө тосгоны өөрчлөлтийг тал бүрээр ахиулах хэрэгтэй. Энэ онд хөдөө аж ахуйн татварыг хүчингүй болгосон. Энэ нь Хятад улст 2600 жил хэрэгжигдсэн хөдөө аж ахуйн татвар үүрэг орлоо гүйцэтгэж, түүхийн тавцнаас гарсан нь цаг үеийг заагалсан ач холбогдолтой томоохон өөрчлөлт боллоо гэж Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэжээ.
Хятадын орон нутгийн засгийн газар хөдөө тосгоныг хөгжүүлэх арга хэмжээнүүд авч байна. Хятадын Гуаншийн Чжуан үндэстний өөртөө засах район социалист шинэ хөдөө тосгон байгуулах туршилт хийж байна. Шинэ хөдөө тосгон байгуулахдаа 5 зарчмыг баримталж хийх юм байна.
1.Тариачдаар гол цогц болгож, засгийн газар дагуулан жолоодох зарчмыг хатуу баримтлах.
2.Шинжлэх ухаанчаар төлөвлөгөө тогтоож, зүй зохистой тохируулалт хийхийг хатуу баримтлах.
3.Газар орны байдалд тохируулан, төрөл хувиан жолоодох зарчмыг хатуу баримтлах.
4. дэд бүтцийг урьдаар хөгжүүлж, алхам дараатай ахиулах зарчмыг хатуу баримтлах эдгээр болно.
|