• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-14 18:23:29    
Хятад улс шинийг үүдэн бүтээх орны эгнээнд орохоор чармайж байна

Хятадын Олон Улсын Радио

    Өнгөрсөн 10 хоногт болсон Бүх Хятадын АТИХ болон УТЗЗ-ийн бүх хятадын хорооны жил тутамын ээлжит чуулган дээр хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулсан үйл хэргийн нэг бол даруй Хятад улс шинийг үүдэн бүтээх орон болох тухай ярья болно. Дипьтатууд гишүүд энэ тухай өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлснээр барахгүй Шинжлэх ухаан техникийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндсний хороо, Боловсролын яам, Сангийн яам зэрэг төрийн байгууллагын хариуцалгатай хүмүүс ч хоёр чуулганы хэвлэлийн бага хурал дээр энэ асуудлаар төр гүрний бодлогийг доторхойлон өгүүлсэн байна.

     АНУ-ын Бунн компаний нисэх онгоцны техник маш боловсронгуй болсон байхад Европын холбоо асар их хөрөнгө мөнгө зарцуулж байгаад Айрайбус нисэх онгоц судлан үйлдвэрлсэн байдаг. АНУ өөрийн судлан үйлдвэрлсэн дагуулиар байршил тогтоох системээ Европын холбоонд үнэ төлвөргүй хангах гэсэнд Европын холбоо харин Галилиой төсөл хэрэгжүүлж, газар зүйн мэдээлэлийн систем судлан хөгжүүлсэн байдаг.

    Үүнээс бид цааш бодолхилах хэрэгтэй. Манай орны авто машин, суурь машин, нэхмэлийн салбарын тэргүүний тоног төхөөрөмжийн 70%-г импортоор оруулж, цахилгаан хэлхээний 90%-г, эм эмнэлгийн тэргүүний тоног төхөөрөмжийн 95%-г, цаашилбал телвизур, гар утас, DVD зэргийн гол зүрэх болсон техникийн бүр гадаадаас оруулж байдаг. манай орны патантийн эрхтэй зүйл дэлхий дээр 1.8%-г л эзэлж байдаг.

     Одоо дэлхий дээр шинийг бүтээх орны эгнээнд 20 гаруй улс орон багтаж байдаг. тэдний техникийг импортоор оруулахад найдах хэмжээ нь 30%-оос доор байдаг. АНУ, Япон зэрэг хөгжингүй орны найдах хэмжээ нь 10% л байдаг. манай орон харин 50% байдаг. шинжлэх ухаан техникийн эдийн засагт үзүүлэх хувь нэмэр нь дундажаар 70% орчим байдаг. АНУ-аар аваад хэлэхэд 80% байдаг. манай орны энэ үзүүлэлт зөвхөн 40% л байдаг.

     Шинжлэх ухаан техникийн хөгжлийн талаар, Хятад улс хэдэн жилийн өмнөөс даруй хүндэтгэн чухалчилаж ирсэн юм. Шинжлэх ухаан техникийн төрийн шагнал гаргаж жил болгон шинжлэх ухаан техникийн талд чухал амжилт бүтээл гаргасан хүмүүсийг алдаршуулан хөхүүлж, мөн залуу эрдэмтэний шагнал гаргаж, энэ талаар шилдэг амжилттай ажиллаж байгаа залуу эрдэмтэдийг алдаршуулан сайшаадаг байна. Энэ оны эхээр болсон Хятадын шинжлэх ухаан техникийн их хурлаас төв хорооноос 15 жилийн хугацаанд багтаан Хятад улсыг шинийг үүдэн бүтээх орны эгнээнд оруулах харалт дэвшүүлсэн юм. Төв хорооноос энэ үед шинийг үүдэн бүтээх орон байгуулах старатег дэвшүүлсэн нь ийм хэдэн талаас бодолхийлсэн байна.

     1, Чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах харалтыг биелүүлэхэд өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогоос эхлэн 2020 он болтол 40 жил дараалан эдийн засгийн өсөлтөө 7%-аас дээш байлгах хэрэгтэй гэсэн үг. Эдийн засгийн өсөлтийн гол нөхцөл бол хөдөлмөр хүч, хөрөнгө мөнгө, шинжлэх ухаан техникийн дэвшил болох юм.

     Хэрэв манай орон хойшид 40%-ийн хөрөнгө оруулалтаа батлаж чадвал, шинжлэх ухаан техникийн дэвшилийн хэмжээг одоогийн 39%-аас 60% болтол дээшлүүлэх хэрэгтэй. Эс тийм бол 2020 онд эдийн засгийн нэмэгдлээ 4 дахинаар нэмэгдүүлнэ гэсэн харалтаа биелүүлж чадахгүй болно гэж зарим хүн төсөөлж хэлсэн байна. Иймээс шинжлэх ухаан техникийн дэвшил байхгүй бол чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах гэсэн харалтыг биелүүлэхэд маш бэрхшээлтэй гэж хэлэж болно.

     2, Хятадад хүн тутамд ногдох энерги, усны эх баялаг, газар нутгийн эх баялаг зэргийн хангалт маш хүрэлцээ муутай байж, хэдэн жилийн эдийн засгийн хөгжилтийг дагалдан эх баялаг болон байгаль орчины асуудал нэн тулгам болсон байна. Богоно хугацаанд эдгээр асуудалыг зохицуулахад зөвхөн шинжлэх ухаан техникийн дэвшилд л түшиглэвэл сая чадна гэдгийг олон орны туршилга харуулсан байна.

     3, Даяаршилын явцд Хятадын аж ахуйн нэгжүүд олон улсын өрсөлдөөний дарамтад тулгарах боллоо. Цөм болсон техник тутагдаж байдгаас Хятадын үйлдвэрэлсэн гар утас өөрийн өртгийнхөө 20%-г, тооны машин 30%-г, тооны удардамжтай суурь машин өөрийн өртгийнхөө 40%-г патьнетын эрхийн зардалд өгдөг байна.

     4, Хөдөлмөр хүчний өөрийн өртөг тасралтгүй нэмэгдэхийг дагалдан Хятадын хөдөлмөр хүчиний давуулаг ч буурч бйана. Иймээс Хятадын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн цөм болсон техник дутагдаж байдгаас олон улсын өрсөлдөөний дарамт нь их болжээ.

     Иймээс манай оронд цорын ганц зам даруй бие даан шинийг бүтээх, шинийг бүтээх улс орон байгуулах гэсэн ганц замтай юм гэж Шинжлэх ухаан техникийн яамны сайд Шюй Гуаньхуа хэлсэн байна.

     11-р 5 жилийн хугацаанд Хятадын өөрчлөлт хөгжлийн үндсний хороо төрийн зөвлөлийн холбогдох салбартай хамтран аж ахуйн нэгжийн бие даан шинийг санаачлан шинийг бүтээх чадвахыг ахиулах болно. 1, бодлогын орчинг боловсронгуй болгоно. Хятадын шинжлэх ухаан техникийн дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөрийн дагуу аж ахуйн нэгжийн бие даан шинийг санаачлан бүтээхийг урамшуулах бодитой арга бодлого боловсруулж, хөрөнгө оруулалт хийхийг ахиулна.

     2, шинжлэх ухаан техникийн том чухал дэд бүтцийн байгуулалтыг түргэтгэнэ. 11-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд алс далайн шинжилгээний хөлөг онгоц зэрэг төрийн шинжлэх ухаан техникийн 12 том чухал дэд бүтцийн байгуулалт дахь хөрөнгө оруулах эрч хүчээ нэмэгдүүлж, Хятадын шинжлэх ухааны акдемийн оюуны шинийг бүтээх барилгийг ахиулах болно.

     3, аж ахуйн нэгжийн бие даан шинийг бүтээх төсөл хэрэгжүүлнэ. Хойшдын 5 жилд Хятад улс биологи, метллорги зэрэг салбард хөрнөг оруулж төрийн 100 лабуртур байгуулах болно. Интернэтийн сүлжээ, нүүрсний уурхайн гаазыг зохицуулах, үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг тооны удардамжтай болгох зэрэг төрийн 50 судалгааны төвийг байгуулах болно.

     4, том техникийн тоног төхөөрөмж болон том аж үйлдвэрийн техникийг судлан үйлдвэрлэх эрч хүчээ эрчимжүүлэх болно. Хойшдын 5 жилд цөмийн цахилгаан станци, хурдны зам зэрэг 16 төрлийн иж бүрэн техникийн тоног төхөөрөмж судлан үйлдвэрлэх болно. Эрчим хүч хэмнэх, шинэ энерги, эрчим хүчийг еранхийлөн ашиглах зэрэг талын техникийн судалгаагаа эрчимжүүлэх болно.