
Хятадын төрийн дээд эрхт байгууллага БХАТИХ-ын ээлжит чуулган 14-ны өдөр Бээжинд өндөрлөсөн байна. Уг чуулган нь олонхий саналаар Төрийн зөвлөөлийн боловсруулан тогтоосон "Улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 11-р таван жилийн төлөвлөөгөөний мөрийн хөтөлбөр"-ийг баталсан байна. Энэх төлөвлөөгөө нь Хятадын ирэх таван жилийн хөгжилд золоодох ач холбогдолтой юм. Чуулган дууссны дараа Ерөнхий сайд Вэнь Жябао хөдөө тосгоны хөгжил, байгаль орчныг хамгаалах болон боловсролын асуудлаар Хятадын болон гадаадын стгүүлчийн сонирхсон асууталд хариулсан байна.
Өдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачины асуудал бол Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын бүх талд холбогдсон үндсэн асуудал болох юм, бас ч Хятадын засгийн газрын маш их чухалчлаж байгаа асуудал болох юм. Тун саяхан баталсан хойшдын таван жилийн хөгжлийн төлөвлөөгөөний хөтөлбөрт "социолист шинэ хөдөө тосгон байгуулах" төсөл дэвшүүлж, хөдөө аж ахуйн техникийн төвшинг дээшлүүлэх, тариачдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө тосгоны дэд бүтцд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэсэн байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хэвлээлийн бага хурал дээр юуны өмнө хөдөө тосгоны асуудлын тухай ярисан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс шинэ хөдөө тосгон байгуулах зорилт дэвшүүлсэн явдал бол өргөн олон таричдад аз жаргал олгохын төлөө юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Үг---1
Социолст шинэ хөдөө тосгон байгуулах гол зүйл бол орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, хөдөө аж ахуйн ерөнхий үйлдвэрлэлийн хүчныг дээшлүүлэх явдал болно. Бид хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлэх, хөдөө тосгоны нийгмийн олон ажил үйлсийг хөгжүүлэх болно гэж дэвшүүлсэн явдал бол тариачдын үйлдвэлэл болон амьдралын нөхцөл байдлыг сайжруулхын төлөө юм гэжээ.
Байгаль орчныг хамгаалах асуудлын тухай Вэнь Жябао хэлэхдээ, байгаль орчин бохирдож байгаа асуудал нь Хятадын өнөөгийн хөгжлийн нэг томоохон асуудал болсон байна, өнгөрөгч таван жилд Хятад улс гол бохирдуулж байгаа хаягдмал бодисын нийт хэмжээг 10 хувиар бурууалах гэсэн зорилтоо биелүүлж чадсангүй юм, иймээс ирэх таван жилд Хятад улс эдийн засгаа хөгжүүлхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах явдлыг маш чухал байранд авч үзэх боно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Үг---2
Бид хөгжлийн зорилтоо боловсруулан тогтоох явцад зөвхөн эдийн засгийн өсөлтийг авч үзэж болохгүй, харин эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалахыг ч харж үзэх хэрэгтэй. Иймээс 11-р таван жилийн төлөвлөөгөөнд бид хоёр зорилтыг онцлон дэвшүүлсэн юм, энэ юу вэ? Гэвэл ирэх таван жилд улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгж бүрийн эрчим хүчний хородлыг 20 хувиар буруулж, бохирдуулах хаягдмал бодисыг 10 хувиар багасгах явдал болох юм гэжээ.
Ирэх таван жилд Хятад улс заавал сургаах боловсролд дахин шинээр 210 тэрбум юаний зардал нөхөн олгож, 10 тэрбум юаний хөрөнгө оруулж, 9 жилийн заавал сургах боловсролыг дэмжиж, хоёр жилийн хугацаанд хөдөө тосгонд 9 жилийн заавал сургаах боловсролыг биелүүлэх болно. Энэ бол Хятадын гэгээрэл боловсрол хөдөө тосгонд шилжиж байгаагийн чухал ахиц болох юм гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао энэ сарын 5-ны өдөр болсон БХАТИХ-ын ээлжит чугалааны нээлтийн ёослол дээр хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Үг---3
Манай улсын 1 тэрбум 300 сая хүн амын 900 сая хүн нь тариачин юм, эгэл ардын эзлэх хувийн жин маш их байна. Улс үндэсний хөгжил нь эцийн эцэст нийт ардын боловсролд түшиглэх болно. Бид бүх Хятадын хэмжээнд заавал сургаах гэгээрэл боловсролыг бэхжүүлж, мэрэгжлийн боловсролыг ихээр хөгжүүлхийн зэрэгцээ дээд боловсролыг дээшлүүлж байна. Бид энэ гурван зүйлд нэлээд амжилт олсон байна гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао бас Тайваний асуудал, сүлжээний удирдлага, юаниы ханшын асуудал тэрчлэн Хятад Япон, Хятад Энэтхэг зэрэг асуудлаар Хятадын болон гадаадын сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан байна. Хятадын болон гадаадын 700 гаруй сэтгүүчид энэ өдрийн хэвлэлийн бага хуралд оролцсон байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|