
Бүх Хятадын АТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 14-ний үдээс өмнө өндөрлөв. Хятад улс өөрчлөлт хийж нээлтээй байлгах бодлогоо эрс хэлбэрэлтгүй баримтлах болно гэж Хятадын ерөнхий сайд Внь Жябао чуулган өндөрлсөний дараа хийлгсэн хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн байна.
Хятадын эдийн засаг, нийгэмийн хөгжлийн талаар хүрсэн амжилт бол орчин үеийн бүтээн байгуулалтын үйл явцын анхны алхам төдий юм. Хойшид нэн урт, нэн хатуу бэрх замыг туулах болно. Хятад улс өөрчлөлт хийж нээлтээй байлгах бодлогоо эрс хэлбэрэлтгүй баримталж, хүндэрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт бүхнийг даван туулах болно гэж Вэнь Жябао хэлсэн байна.
Урагшлалтын зам дээр хүндэрэл бэрхэшээл байлаа ч гэсэн урагшилах л хэрэгтэй, зогсож болохгүй, нэн ч ухарч болохгүй гэж тэрээр илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|