• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 17:01:56    
БХАТИХ-ын үндэстний цөөнхийн зулуу депутат нар

Хятадын Олон Улсын Радио

     Гуравдугаар сарын 5-наас Бээжинд хуралдсан 10- дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулган дэлхий дахины анхаарлыг татасан байна. Бүх Хятадын олон газраас ирсэн 2600 депутат энэ чуулганаар улс орны ирээдийн хөгжлийн төлөвлөгөөг хамтаар зөвдөлцөн хэлэлцсэн юм. Хятад улс нийт 56 үндэстэнтэй , үүний 55 нь үндэстний цөөнх, хүн ам нь бүх Хятадын нийт хүн амны 9-хэн хувийг эзэлж байдаг. Энэ удаагийн чуулганд оролцсон 2600 депутатын дунд үндэстний цөөнхийн депутат 300 гаруй байлаа.

      Энэ жил 27-тай Пань Хуаянь бол Юүнь Нань мужийн И үндэстний депутат юм. Бүх Хятадын ардын депутатын дунд тэрээр насаар хамгийн залуу болохоор сэтгүүлчдийн анхаарлыг их татаж байдаг. Тэрээр мөн ч тахир дутуу депутат юм. Намхан нарийхан нуруутай бишүүрхэг зантай энэ бүсгүйг 2002 оны дэлхийн дахир дутуу хүмүүсийн биеийн тамир спортын тэмцээнд 200 метрын усан сэлэлтийн алтан медалийн эзэн гэж хэн ч санаж олох билээ. Өэөө Пань Хуаянь Юүнь Нань мужийн нэг дунд зэргийн тусгай мэрэгжлийн сургуульд багшилж байна. Ардын депутатын хувьд амьдралд түүний анхаарал хандуулдаг нь анхан шатны ард иргэд, ялангуя тахир дутуу хүмүүсийн амьдрал юм. Өнөө манай орны тахир дутуу хүмүүсийн амьдралыг баталгажуулах тогтолцоо боловсронгуй болж чадаагүй байна. Миний өөрийн амьдрал зүгээр сайн, гэлээ би ер нь анхаарал халамж хандуулах шаардлагтай тэдгээр тахир дутуу хүмүүсийг бодож явдаг гэж тэрээр хэлж байлаа. Өнгөрсөн онд хуралдсан 10- дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулган дээр Пань Хуаянь тахир дутуу хүмүүсийн баталгааны хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн юм. Түүний саналыг засгийн газар хүндэтгэн үзэж, үр ашигтай зохицуулсан байна. Өнөө Юүнь Наньд шинээр барьж байгуулж байгаа орон сууцны хороололд бүр тахир дутуу хүнд зориулсан замтай, зарим олон нийтийн газарт ч тахир дутуу хүмүүст зориулсан төхөөрөмжтөй болсон байна. Өөрийн дэвшүүлсэн санал маш сайн зохицуулагдаж байгаад би маш баяртай байна гэж Пань Хуаянь хэлж байна.

     Хятад улсад хүн ам нь 100 мянга хүрэхгүй үндэстний цөөнх 22 байна. Юүнь Нань мужид л байдаг Булан үндэстэн бол энэ 22-ын нэг нь юм. Булан үндэстний депутат хатагтай Юй Шуайжао бол тухайн нутгийн Булан Шань шянгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга юм. Булан үндэстэн оршин амьдарч байгаа газар нь буйд бөглүү уулархаг нутаг тул зам харилцаа дөхөмгүй , эдийн засаг харьцангуй хоцронгуй юм. Депутат Юй Шуайжаогийн хамгийн анхаарч явдаг нь орон нутгийн эмэгтэйчүүдийн амьдрал юм. Сүүдийн жилд улс орны дэмжлэгтэйгээр нутаг усны ядуу хоцронгуй байдалд нь өөрчилт гарсан боловч эмэгтэйчүүдийн нийгэмийн амьдралд оролцох үзэл ухамсар доор, шинэ техник мэрэгжил сур эзэмших идэвхжил өндөр биш юм. Энэ жил бол манай орны улс ардын аж ахуйг хөгжүүлэх 11-р таван жилийн төлөвлөгөөний эхний жил мөн. Энэ таван жилд нутаг усны байдалд өөрчлөлт гарч, засгийн газар Булан үндэстний эмэгтэйчүүдийн харааг өргөтгөхөд дэмжлэг туслалцаа үзүүлж, сургалт дамжаанд хамрагдах боломж илүүхэн хангахыг хүсч байна гэж Юй Шуайжао хэлж байлаа.

     Гирин мужийн хотон үндэстний депутат Сүн Ляньбяо бол Лалын хүнсний компанийн эзэн юм. Гирин мужид Хотон, Солонгос, Манж зэрэг олон үндэстэн байдаг. Лалын шашин шүтдэг хүн амь цөөн хотон үндэстэн уг мужийн олон газраар тархан нутаглаж бий. Гэвч орон нутгийн засгийн газар мусульман иргэдийн амьдралыг тал талаас нь харгалзаж байна. Засгийн газрын анхаарал халамжийн хариуд тэр төрийн өмчийн аж ахуйн нэгжээс халагдсан ажилчдыг аж ахуйн нэгждээ авч ажиллуулж байна. Өнөө Сүн Ляньбяогийн аж ахуйн нэгж нь 3000 гаруй ажилчинтай болжээ. Энэ чуулган дээр Сүн Ляньбяо "үндэстний цөөнхийн лалын аж ахуйн нэгжид үзүүлэх баталгааг эрчимжүүлэх санал дэвшүүлсэн байна. Лалын хүнсний аж ахуйг сайн эрхлэвэл мусульманчүүдийн амьдралыг сайжруулж, нийгэмийн амар амгалан байдал эв нягтралыг ахиулахад тустай гэж тэр үзэж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/