• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 17:05:55    
Цусны даралт өндөр болохоос сэргийлэх арга

Хятадын Олон Улсын Радио

     Цусны даралт өндөр болох өвчин бол учир шалтгаан нь үл мэдэгдэх байдалд үүссэн цусны даралт өндөр болсон өвчнийг хэлж байгаа юм. Энэ нь удмын болон аж амьдралын хэвийн бус зан зуршилтай нягт холбоотой юм. Санаа зовох, яарч бачимдах, уурлан бухимдах буюу бие сэтгэлийн дарамт хүндрэх нь цусны даралт өндөр болох шалтгаан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн шинэ шалгуураас үзвэл, насанд хүрэгсэдийн авчих даралт нь 140, тэлэх даралт нь 90-д хүрснийг цусны даралт нь өндөр байна гэж оношлож байгаа юм. Цусны даралт өндөр байгаа өвчнийг клиникийн шинж байдлаар нь гурван төрөл зүйлд хувааж байгаа юм, нэгд, зүрх тархи болон бөөрөнд гэмтэл хүрээгүй байх, хоёрт, зүрх тархи болон бөөрөнд гэмтэл учирсан ч чадавхиа алдаагүй байгаа, гуравд, тархинд цус харваж, зүрх муудан бөөр суларсан зэрэг хам шинж илэрсэнийг хэлж байгаа юм.

     Сэргийлэн эмчлэх аргууд:

     1. Цусны даралтын өндрийн хэмжээг үндэслэн, даралт бууруулах эмийг тохиромжтой хэрэглэнэ. Цусны даралт өндөр болсон үеийн эхний хугацаанд сувилахаар гол болгоно. Бас тайвшруулах эм болон Монгол Хятад эмийг сонгон уухын дагуу, аж амьдрал, ажиллах амрахаа тохируулж, сэтгэлийн дарамтаа хөнгөрүүлэн, цусны даралтаа байнга хэмжиж, биеэ ажиглан сувилж байх хэрэгтэй юм.

     2. Өвчний шинж байдал, хам илрэлийг ямагт анхааран эмийг заавал сонголттой хэрэглэх хэрэгтэй юм.

     Эрүүл мэндийн жор:

     Санаа сэтгэл уужуу тайван, тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй байх чухал, цагтаа идэж, цагтаа ууж, хэтэртэл идэж, хэтэртэл уухыг цээрлэнэ. Тарган хүн бол биеийн тамирын хөдөлгөөнд илүүхэн оролцож, идэх уухаа зохицуулан турах арга хэмжээ авах хэрэгтэй. Амьтаны таван цулын махыг бага идэж, шинэ гарсан ногоо жимс болон шиш, буурцгийн зүйлийг илүүхэн идэж, давс бага идвэл зохино. Архийг бага ууж, тамхи татахыг хориглоно. Амьдарлаа ёс номоор нь зохицуулж, гүйцэд унтаж амран, хэт ширүүн хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Жиндэж даарахаас болгоомжилж, өтгөн хатхаас чанд сэргийлэх хэрэгтэй. Огцом босч суухыг цээрлэж, уусан эмнээс гаж нөлөө гархаас сэргийлэнэ. Цусны даралт буурлаа ч гэсэн эм уухаа гэнэт зогсоож болохгүй, тун бага хэмжээгээр удаан хугацаа уухыг баримталбал зохино. /Л.Буянтогтох орчуулав/