• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 18:44:43    
Гадаадын сэтгүүлчид хоёр чуулганыг сурвалжлах боломжоор хангагдсан байна

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ болон УТЗЗБХХ-ны 2ОО6 оны жил тутмын ээлжит чуулган саяхан өндөрлөлөө. Чуулганы 5000 гаруй төлөөлөгчидийн адилаар чуулганд урилгаар оролцсон гадаадын хүмүүс, гадаадын хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, гадаад орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн гишүүд ч хүмүүсийн анхааралыг татсан банйа. Гадаадынхан Хятадын улс төрийн тогтолцоо, хөгжлийн хэв загвар, ирээдүйн төлөвлөгөөнд бүр өөр өөрийн үзэл бодолтой байна.

    Энэ оны Хятадын хоёр чуулганы хугацаанд 35 улс орны 180 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 400 гаруй сэтгүүлчид чуулганыг мэдээлж сурвалжилсэн байна. Хоёр чуулганы мэдээллийн ажилд байнга оролцдог Хятадын дотоодын сэтгүүлчидийн хувьд хоёр чуулган нь "хуучин танил" байдагийн адилаар гадаадын цөөн бус сэтгүүлчидийн хувьд ч бас хоёр чуулган нь "хуучин танил" гэж хэлж болно. Францын "Ле Поинт" долоо хоног тутамын сэтгүүлийн Хятадад суугаа сурвалжлагч хатагтай Саролине нь тэд нарын нэг нь билээ. Тэрээр 1984 онд Хятадад ирж ажилласан юм, Тэрээр 20 гаруй жилийн мэдээллийн ажлын туршлагадаа тулгуурлан хоёр чуулганыг Хятадын нийгмийн "цаг тооллын хуанли" гэж нэрлээд түүнээс Хятадын нийгмийн хөгжил өөрчлөлтийг харж болно гэж дүгнэсэн байна. Тэрээр хэлэхдээ:

     20 жилийн өмнө төлөөлөгчид нь голдуу эрэгтэйчүүд ,нас нь 60-70 орчим насны хооронд байсан, Хар хөх өнгийн хувцас өмсдөг байсан. Одоо бол төлөөлөгчидийн ихэнхи нь цүнхний компьютер хэрэглэсэн, 40 орчим насны хүмүүс харагдаж байна, Эмэгтэй төлөөлөгчидийн тоо ч нэмэгдсэн байна. Чуулганд үндэстний цөөнхийн төлөөлөгч нар үндэсний хувцасаа өмсөн оролцож байна. 20 жилийн өмнө гадаадын сэтгүүлч нарт чуулганыг сурвалжлах боломж байгаагүй бол өнөөдөр дотоод гадаадын сэтгүүлчид чуулганыг сурвалжлах бүрэн боломжтой болсон байна гэжээ.

     Саролинегийн хэлсэнчлэн энэ оны хоёр чуулган нь урьд жилүүдийнхээс ихээхэн нээлттэй болсон байна. Сэтгүүлчидийн сурвалжлагад тус дөхөм үзүүлэхийн тулд чуулганы шууд нэвтрүүлэгийг нэмэгдүүлж, арван хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, 35 хэсгийн хурлыг гадаадын сэтгүүлчидэд нээлттэй болгосон байна. Ингэснээр гадаадын сэтгүүлчид Хятадын улс төрийн амьдралыг нэн гүнзгий ойлгон сонсогчидод үнэн бодитойгоор мэдээлэл дамжуулсан байна. Хятадын хөгжил нь Арабын бүх орнуудад сурч хэрэгжүүлэх ач холбогдолтой юм гэж Ал Жазеера телевизийн Хятадад суугаа сэтгүүлч ноён Иззат мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ:

     Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын амжилтад хүрсэн туршлагыг дэлхий дахинаараа анхаарч байна. Эдийн засаг, улс төр нь маш нээлттэй болсоны зэрэгцээ тогтвортой байдлаа хадгалаж чадсан нь ихээхэн анхаарууштай юм. Иймээс Арабын улсууд төдийгүй дэлхий дахинаараа Хятадын чуулганыг маш анхаарч байна. Өнөө Хятад , Арабын орнуудын эдийн засаг, улс төрийн байдал маш их зөрөөтэй байна, иймээс Арабын орнууд Хятадаас суралцах нь их ашигтай юм гэж би үзэж байна гэжээ.

     Америкийн АINТ-ын сэтгүүлч Иван Виллиам хоёр чуулганаас Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн хандлагыг шинжлэн харсан байна. Тэрээр Ерөнхий сайд Вэнь Жябаогийн хийсэн засгийн газрын ажлын тайланг маш шудрага гэж үнэлж байна. Тэрээр хэлэхдээ:

     Ерөнхий сайд Вэнь Жябао Хятадын нийгмийн тогтвортой байдал зэрэг бодитой асуудлыг маш зөв зүйтэй ярьсан байна. Эдгээр нь Хятадын эдийн засгийн өсөлтөөс гарч ирсэн асуудал байна. Тэрээр бас хот хөдөөгийн зөрөөг багасгаж, нийгмийн тэнцвэртэй хөгжлийг ахиулахын чухалыг ч олж харсан байна гэж би үзэж байна. Түүний ярьсан хөдөө тосгоны хөгжлийн асуудал миний анхаарлыг татсан. Үүнээс гадна, тэрээр өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогоос ард иргэдээ хоцроохгүй байхыг хүсч байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урагоо хянав/