Хятадын олон улсын радио анх 1941 оны 12-р сарын 3-ны өдөр байгуулагдсан юм. Хятадын олон улсын радио нь "дэлхийд хятад орныг танилцуулж, хятадад дэлхийг танилцуулж, дэлхийд дэлхийг мэдээлж, хятадын ард түмэн болон дэлхийн ард түмэн хоорондын ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэх" зорилт тавин ажиллаж байна. Хятадын олон улсын радио дэлхийн олон оронд хандан одоо 43 хэлээр өдөр бүр 1000 гаруй цагийн нэвтүүлэг цацаж байна. 2005 онд манай радио дэлхийн 160 гаруй улс орон бүс нутгаас 2 сая 170 мянага гаруй ширхэг захидал авлаа. Дэлхийн улс оронд тарж байгаа сонсогчдын байгууллага 3600 гаруйд хүрсэн байна. Хятадын олон улсын радиогийн сүлжээн дээрх нэвтрүүлэг нь Хятадын улсын хэмжээний хамгийн чухал хэвлэл мэдээллийн сайт болоод байна. Одоогийн байдлаар өдөр бүр 43 төрлийн үсэг бичиг, гадаадын 48 хэлээр программ бэлтгэн дэлхийд нэвтрүүлэг явуулж, энэ нь хятад улсын хэмжээнд гадаад хэлний төрлөөрөө хамгийн олон байгаа сайтад тооцогдож байна. Америкийн Алеха сайтын бүртгэлээс үзэхэд, Хятадын олон улсын радиоийн вэб сайт нь манай гаргийн хамгийн нэртэй сайтын эгнээнд багтаж байна.
2006 оны 1-р сарын 28-ны өдөр Хятадын олон улсын радио гадаадад зориулсан хамгийн анхны CRI-гийн FM 91.9-ийн радио станцаар Кенийн нийслэл Найробид нэвтрүүлэг явуулж эхэлсэн байна. Уг радио станц нь өдөр бүр Англи, Ки Свахили болон Хятад хэлний төв аялагаар нийт 19 цагийн нэвтрүүлэг явуулж байгаа юм.
Хятадын олон улсын радиогийн Дэлхийн мэдээ мэдээлэл, EAS, Hit FM болон гадаад хэлний заан сургалтын нэвтрүүлэг зэрэг дотоодод зориулсан нэвтрүүлгүүд Бээжин, Шанхай, Гуан жөү зэрэг том дунд хотуудад нэвтрүүлэг явуулж, дотоодын байдлын талаархи сүүлийн үеийн мэдээ, олон улсын мэдээлэл, эстрадын дуу хөгжмийн нэвтрүүлэг явуулж, сонсогч түмнийхээ таашаалыг гүн хүлээж байгаа юм.
Хятадын олон улсын радио дэлхийд 30 шахам сурвалжлагчийн цэг ажиллуулж байгаа бөгөөд, дотоодын муж, өөртөө засах район болон Шянган, Аомэнийн онцгой районд сурвалжлагчийн цэг гарган мэдээллийн өргөн их сүлжээг бүрдүүлсэн байгаа юм.
Манай радио 1999 оны 10-р сараас эхлэн Азийн 2-р дагуулиар орон даяарт олон улсын телевизийн мэдээний нэвтрүүлэг бэлтгэн явуулж байгаа юм.
Хятадын олон улсын радиогийн телевизийн төв нь одоо 5 цаг гаруйн одон телевизийн программ бэлтгэн явуулж, ашиглагчид нь нийт хятадын 300 гаруй телевизийн суваг болон телевзийг хамарсан байна.
Хятадын олон улсын радиогийн 《Дэлхийн мэдээ》сонин нь олон улсын мэдээг мэдээлэхээр гол болгож, олон улсын улс төр, эдийн засаг, соёл, биеийн тамир спорт, боловсрол, шинжлэх ухаан техник болон нийгэм зэрэг талыг хамарсан сонин юм. Энэ сониныг нийт орон даяар гүйлгээнд оруулан тарааж байна. Хятадын олон улсын радио《Олон улсын радио кино телевиз》сэтгүүл болон Англи хэлний《Мэдээллийн сонин》,Герман хэлний《Мэдээ болон хариу сонин, Үрду хэлний 《Найрамдал болон цэцгийн мандал》сонин, Монгол хэлний《Цэнхэр долгион сонин》зэрэг 30 гаруй төрлийн хэлний сониныг редакторлан хэвлэж, дэлхийн олон орны уншигчдад толилуулж байна.
Хятадын олон улсын раидио нь бас өөрийн радиогийн хэвлэлийн хороо, дуу дүрс бичилгийн хэвлэлийн хороотой.
Хятадын олон улсын радио нь олон жилийн хөгжлийн явцдаа дээд боловсрол чадавхтай ажилтдын эгнээг бий болгон бүрдүүлсэн байна. Одоод хүрч иртлэх байдлаар, гадаад хэлний нийт 1000 шахам ажилтантай, редактор сурвалжлагч болон тусгай мэрэгжлийн техникч 600 шахам хүн байна. Энд бас гадаадын 100 гаруй хүнийг ажиллуулж байна.
Үүнээс гадна, Хятадын олон улсын радио нь радиогоос бүх талаар санхүүжүүлсан GMC компаньтай. Уг компань нь бүх радиогийн олон төрлийн эрхэлэлтйин ажил төрлийг орлон гүйцэтгэж, хамтын ажиллагаа өрнүүлэхээр дамжуулан гадаадад зах зээлээ тэлэн өргөжүүлж байна. \Номин бэлтгэв\
|