"Андай" бол дуулах, бүжиглэх, дэвсэхийг уялдуулсан урлагийн хэлбэр болно. Мөн ч ард олны урт хугацааны амьдрал тэмцлийн дунд урлаг соёлоо баялигжуулж, өвчин тахалыг засах оюун санааны эмчилгээнд үндэстний зан заншлын нэг хэлбэр болсон байна.
Андай чухам аль цаг үед үүсэн дэлгэрсэн талаар баттай гэрч баримтгүй юм. агшраа буурал андайгийн дуучдын ярисан уламжлалт үлгэрээс үзвэл:
1. гэсэр богд арван хоёр толгойтой аржгар хар мангасыг дарахаар явж гэнэ. Нэгэн өдөр хүүхэн голын эхэнд мангасын охин дүү Галбиншарыг дарав. Хэдэн өдрийн дараа бас арван хоёр толгойтой аржгар хар мангасыг хүдэр уулаар дараж тавижээ. Гэвч мангасын биеийг дарж чадсанаас биш, сүнсийг нь дарж чадаагүйгээс болж, түүний сүнс нь ахин дахин дүүгээ олохоор гарч ирдэг гэнэ. Ингээд залуу залуу охид бэрээдийг үзэхэрээ өөрийн охин дүү Галбиншар мөн үү гэж андууран амсаж байгаа үйл зовлонгоо тооцдог гэнэ. Иймээс мангасын сүнс наалдагсадыг андайджээ гэж хэлдэг гэнэ. Гэвч мангас боловч дуу бүжигт дуртай болохоор андай дуулаж, мангасын сүнсийг айлгаж байгаад өвчтэний биеэс салгадаг гэнэ.
2. эрт урьд цагт, нэг гэрт ах дүү тавуул амьдарч байж гэнэ. Тэд тавуул нэг нэгээ харж, ажил хөдөлмөр хийхгүй байсаар идэж уухдаа зөвгүй болохдоо, үхэр тэргээ хөллөх өлгий нутгаасаа гарч дэлхийг тойрч амьдаржээ. Тэгээд нэг өдөр, өндөр уулын бэрх бартаат замаар явж байгаад тэргэн тэнхлэг нь гэнт хугарч, тэрэгтэйгээ гүн ганганд унаж, ах дүү тавуулаа аз бусаар нас барсан гэнэ. Тэд тавуулаа бүр нас залуу, насан хутаг нь гүйцээдүй тул тэдний сүнс сахиус нь ертөнцийг тойрч, хүмүүсийг зовоох болсон бөгөөд сүнс нь завал хүний охид бэрээдийг эрж зовоодог гэнэ. Иймээс охид бэрээдийн өвчнийг эмээр засаад тус болохгүй болохоор, энэ "ах дүү 5" хорлож байгаа магад хэмэн тэднийг баясгахын тулд дуу дуулж, түлш туян шатааж, золиг гаргаж хардан айлгах ийм хэлбэрийн сэтгэлийн засалт "Андай" дуулах арга заслыг хэрэглэх болсон гэнэ. (та бүхэндээ Андай бүжгийн үүсэл хөгжлийн талаар танилцууллаа. Та бүхэн дараачийн 7 хоногт үргэлжлэлийг хүлээн авч сонирхорой!) /хүчит редактарлав./
|