• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-16 17:15:33    
Шинжлэх ухаанчаар хөгжхийг чухалчлах бол 11-р таван жилийн төлөвлөөгөөний нэг онцлог болох юм

Хятадын Олон Улсын Радио

    БХУТЗЗ-ийн чуулган болон БХАТИХ-ын чуулган хойно хойноосоо өндөрлөсөн байна. 14-ний өдөр АТИХ-ын хаалтын ёслолд дээр төлөөлөгчид засгийн газрын дэвшүүлсэн "улс ардын аж ахуй нийгэмийн хөгжлийн 11-р таван жилийн төлөвлөөгөөний хөтөлбөрийг дүүрэн саналаар баталсан байна. Энэ хөтөлбөрт ирэх таван жилийн Хятадын хөгжлийн төлөвлөөгөөг зурагласан байна.

    Энэ оны хоёр чуулганы гол агуулага бол ирэх таван жилийн хөгжлийг төлөвлөх явдал болно. Гэлээ энэ төлөвлөөгөө нь өнгөснийхтөй адилгүй юм.

    Эдийн засгийн талаар, нөөц баялаг болон хүрээлэн байгаа орчны хүчин үзүйл нь хөгжлийн хурдац хэт хурдан байж болохгүйг шийдсэн байна. Гэтэл ажлаар хангах дарамт хөгжлийн хурдац хэтэрхий удаан байж болохгүй гэж шаардаж байна. Иймээс дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн өнгөрсөн таван жилийнхээс бага доор байх болно. эрчим хүчний зарцуулагын талаар хатуу тогтоосон байна. Энэ нь адил цар хэмжээтэй үйлдвэрлэл таван жилийн дараа зарцуулагыг эрхбиш 20% хувиар багасгах хэрэгтэй юм. Иймээс эрхбиш шинжлэх ухаан техникт түшиглэн эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх хэрэгтэй юм. Банк санхүүгийн талын өөрчлөлтийн эрч хүчээ нэмэгдүүлэх болно. Гэвч тогтвортой байдлыг хэвээр байлгах болно. нийгэмийн хөгжлийн талаар боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан техникт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ, ялангуя хөдөө тосгоны хөрөнгө оруулалтаа ихээр нэмэгдүүлэх болно. Үүнээс гадна, засгийн газрын үүрэг хариуцлага нэн их өөрчлөгдөж, олон нийтийн үйлчилгээг чангатгаж, хуулийн дагуу засаг хэрэгжүүлж, ганц тоо баримтаар амжилтыг нотлохгүй болж, нэг л үгээр хэлбэл дарга ноён суух нь хялбар биш болжээ.

    "11-р таван жилийн төлөвлөгөө"-ний хамгийн товойсон нэг зүйл бол эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг өөрчлөхөөр дэвшүүлсэн явдал болно. Өнгөрсний эх баялагт хэт түшгэлж байснаас шинлэх ухаан техникээр шинийг бүтээхэд шилжсэн байна. дотоодын үйлдвэрлэлийн нийт өртөгийн нэгж бүрийн эрчим хүчний зарцуулагыг 20% -иар, гол гол бохирдолын хэмжээг 10% -иар буруулах зорилтыг анх удаа дэвшүүлсэн байна. БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн, удаан жил улсын бодлогын судалгаа хийж ирсэн хатагтай Фан шинь үүнд анхаарлаа их хандуулсан байна.

    Эрчим хүч хэмнэх, зарцуулагыг буруулан бохирдлыг багасгах нь техникийн талаар бүрэн биелэгдэх боломжтой, гэвч тогтолцоо нь техникээс чухал байж, эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалахад ашигтай тогтолцоо, бодлого тогтоох хэрэгтэй. Аж ахуйн нэгжийг хөтлөн хийх хэрэгтэй. Эдгээр нь бүрэн болж чадаагүй, шалавдан хийх хэрэгтэй байна гэж Фан шинь үзлээ.

    Фан шиний эргэлзээнд засгийн газрын талаас идэвхтэй хандсан байна. Өөрчлөлт хөгжилтийн үндэсний газрын орлогч дарга Жян Вэйшинь хэлэхдээ,

    Удирдлагыг эрчимжүүлэхээр дамжин хэмнэх ажлыг хийнэ. Улс орон өнөө арван том хэмнэх төслийг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний зарцуулага ихтэй 1000 аж ахуйн нэгжид хяналт тавин байцаан шалгаж, эрчим хүчийг үрэн таран хийж, хууль дүрмээс зөрчөж байгаа тэдгээр байгууллага , аж ахуйн нэгж болон хувь хүнд бид хяналт шалгалт тавьж цаашилбал хариуцлага нэхэмжилнэ гэжээ.

    Хар төмөрлөгийн салбар бол эрчим хүч их зарцуулдаг салбар, бас ч бохирдол будис их гаргадаг салбар юм. "11-р таван жилийн төлөвлөгөө-"нд дэвшүүлсэн эрчим хүчний зарцуулага, бохирдол гаргах нийт хэмжээг багасгах зорилтыг хэрхэн биелүүлэх нь хар төмөрлөгийн аж ахуйн нэгжид чанга шалгалт болох юм.

    Иргэдийн анхаарал тавьж байгаа амьдралын түвшнийг сайжруулах асуудлыг "11-р таван жилийн төлөвлөгөө"-нд 100 сая тариачдад ундны цэвэр ус хангаж, замыг тариачдын үүдний өмнө хүртэл тавьж, сургуулийн хүүхэдээс сургалтын төлбөр авахгүй, иргэдийн орлогыг 5% -иар нэмэгдүүлнэ, энгийн хөнгөн өвчнийг шяндаа эмчлүүлж, нүүрсний уурхайн осол аваарыг багасгаж, хот суурины 90 сая хүн ардыг ажилаар хангаж, улс нь тунгалаг, агаар угтаргуй нь цэнхэр хөх, орчин ахуй нь цэвэр цэмцгэр болгох болно гэж хариулсан байна.