• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-16 21:38:25    
"Хоёр орны жил"-ийг зохион явуулж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын 21-22-ны өдөр Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байна. Түүний айчлалын үеэр, хоёр орны төрийн тэргүүн нар Хятад улсад зохион явуулах "Оросын жил"-ийн ажиллгааны нээлтийн ёслолд оролцох юм байна. Хятад Орос хоёр орны Гадаад Хэргийн Яамны өндөр тушаалын албаны хүмүүс 16-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлэхдээ, "Хятад Оросын жил"-ийн ажиллгааны холбогдох байдлыг танилцуулаад хоёр талын олон салбар дахь тал бүрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

     Хятад, Орос хоёр орон нь томоохон хөрш орон бөгөөд стратегийн чухал түнш юм, "Хятад Оросын жил"-ийн ажиллгаа нь хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтод хүрч биечлэн хянаж удирдан явуулж байгаа ажил юм. Хятад Оросын стратегийн түншлэлийн харицааны цаашдын хөгжлийг тал бүрээр ахиулахын тулд 2006 онд "Оросын жил"-ийг Хятад улсад, 2007 онд "Хятадын жил"-ийг Орос улсад тус тус зохион явуулахаар шийдвэрлэснээ 2005 оны 7-р сард Хятад улсын дарга Хү Жиньтаог Орос улсад айлчилах үеэр хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсоор мэдэгдсэн юм.

     Хятадын Гадаад Хэргийн Яамны сайдын туслах, Хятад Оросын "хоёр орны жил"-ийн ажиллагааны Хятадын талын зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Ли Хүй 16-ны өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас "Хятад Оросын жил"-ийн холбогдох асуудлаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад Орос "Хоёр орны жил"-ийг өөр өөрийн оронд харилцан зохион явуулах гэж байгаа нь хоёр орны түүхэнд анх удаагаа болж байгаа үйл явдал бөгөөд энэ нь "Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-ний зарчим, үзэл санааг хэрэгжүүлэх чухал үйл явц юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Хятад Оросын жилийг зохион явуулах гэж байгаа нь уламжлалт найрамдлаа гүнзгийрүүлэн, итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан тэхник, хүмүүлэгийн зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулж, Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааг нэн дээд түвшинд хүргэж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд шинэ хувь нэмэр оруулахын тулд хоёр орны төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн улс төрийн чухал шийдвэр юм гэжээ.

    Оросоос Хятадад суугаа элчин сайд Сергей Разов хоёр орны гол салбаруудын хамтын ажиллагаанд ихээхэн итгэл найдвар тавьж байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдааны эргэлт өсөн нэмэгдэж, 2005 онд хоёр орны худалдааны хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрч, 2004 оны мөн үеийнхээс 37.1 хувиар өссөн байна. Разов хэлэхдээ: 2010 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 60-80 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр орон дэвшүүлсэн юм, "Орос Хятадын жил"-ийн ажиллагаа нь энэхүү зорилтыг биелүүлэхэд чухал түлхэц болох юм. Хэтийн төлөвтэй том хэлбэрийн хамтын ажиллгааны төсөл хэрэгжүүлж, ялангуяа эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хоёр тал хүсч байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

    Хятадын эдийн засгийн хөгжил түргэсч, эрчим хүчний хэрэгцээ шаардалга тасралтгүй нэмэгдэж байгаа болохоор, эрчим хүчний салбар, нефть, байгалийн хийн салбар дахь хамтын ажиллагаа нь тэргүүлэх чиг хандалга болж байна. Ерөнхийлөгч Путиний Хятад улсад хийх энэ айлчлалын үеэр эрчим хүчний хамтын ажиллгааны хөгжлийн асуудлаар шинэ хэлэлцээр байгуулахыг хүсч байна гэжээ.

    Тэрээр танилцуулж хэлэхдээ: Хятад Орос хоёр орны аж ахуйн нэгжийн зүүн Сибирь болон Алс дорнодын байгалийн хийн нөөц баялгийг олборлох талаархи хамтын ажиллгааны үйл явц урагштай явагдаж байна, хоёр орны байгалийн хийн салбар дахь хамтын ажиллгааны нөөц хүчин маш их байна гэжээ.

    "Хоёр орны жил"-ийн ажиллагааг олон улсын тавцан дэхь Орос Хятадын хамтын ажиллгааны үлгэр жишээ гэж хэлж болох юм, хоёр тал олон салбарын болон олон улсын халуун цэгийн асуудлаар нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглүүштэй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Хоёр орон олон улсын өнөөгийн ээдрээ будлиантай гол асуудлыг зохицуулах талаар адил юм уу адилвтар байр суурь баримтлаж, харилцан туслалцаж байна, энэ нь бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад ч ашигтай юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Ираны цөмийн асуудлыг зохицуулах, Дундад дорнодын асуудал тэрчлэн НҮБ-ын өөрчлөлтийн асуудал дээр, Орос Хятад хоёр орон маш сайн хамтран ажиллаж байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\