• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-16 21:45:34    
Уран зохиолын шүүмжлэгч, найруулагч Цогт-Гэрэл

Хятадын Олон Улсын Радио

    Уран зохиолын шүүмжлэгч, найруулагч Цогт-Гэрэл бол Улаан-Цав аймгийн "Цэлгэр тал" сэтгүүлийн найруулагч юм. Тэрээр манай радиогийн "Аялал жуулчлал" нэвтрүүлэгд утасаар зочилж, Улаан-Цав аймгийн Долоон сэрвээ уул болон түүний байц байрлал, мөн түүний тухай домог үлгэр, Даагийн нуур болон түүний үзэмж байдал, энэ нуурыг ашиглаж байгуулсан цахилгаан гаргах станц, мөн энэ нуурны гаралт, Гэгээн талын аялал жуулчлалын бааз, Адаргантын аялал жуулчлалын бааз, Хүйтэн шил болон түүний үзэмж байдал, дэнж нуур, Шар мөрөн сүм болон түүний түүх намтар, Вангийн сүм, уулны оройд байгуулсан Агуйн сүм, Сумын уулны ой шугайн аялал жуулчлал, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн түүхэн дурсгалт газар болох Хонгиол тосгон, таван мянгаад жилийн тэртээх хуучид гэхчлэн олон сайхан зүйлийг ярьсан юм.

     Жишээлбэл Долоон сэрвээ уулыг бол нутаг усаа хамгаалж явсан долоон их баатарын бүрэлваа гэсэн сайхан домог байдаг юм байна. Улаан-Цав аймгийн нутаг дэвсгэр талархуу газар болов ч газрын царцаадасны зөрөгдлөөс болж энэ газарт энэхүү аварга том Долоон сэрвээ уул бий болсон бөгөөд тэр нь энэ нутагт идээшиж нутагшсан хүн ардаа баясгах гэсэн шиг яг л дүүлэн давхиж байгаа адууны дэл шигээ намяантай ургасан аж. Тухайн нутгийн малчид энэ Долоон сэрвээ уулаа тойрон дөрвөн уларилаар оторлон аж төрж ирсэн байжээ.

     Даагийн нуураар аваад хэлэхэд их олон халуун рашааны булаг байдаг бөгөөд эндээс бас мөнгөн загас гэсэн их үнэтэй загас гардаг юм байна. Тэр нь хуруун чинээхэн болов ч дотор газарт кг нь мянгаад юань хүрдэг байна. Хүйтэн шил гэж бас их сонин газар аж. Хааяагүй цөлжиж тачирдаж байгаа өнөөгийн цагт тэр газар гандахгүй тачирдаагүй хэвээрээ байгаа юм байна. Тэр нь их өндөр газар боловч дээрээ бол харин ч тэгшихэн мөртөө их даачтай данжирхүү газар болно. Манж Чин улсын Энх Амгалан хаан энэ газарт ирээд их тоож олон нууртай юм байна гэсэнд 99 нууртай гэж хариулсан юм гэнэ. Яагаад тэгэж хариулсан юм гэвэл хааны нас зуу хүрдэг гэдэг болохоор түүнээс зайлуулж 99 гэж хэлсэн гэсэн домог байдаг аж. Үнэндээ бол хоёр зуу шахуу булаг байдаг юм байна. Түүний ярьсныг сонирхвол чихэвчний зургийг дарж нээгээд амьд яриаг нь сонсоорой.