Оросын Ерөнхийлөгч В. Путин Хятадад айлчлахаас өмнөхөн Оросын холбооны засгийн газрын Ерөнхий сайдын 1-р орлогч Хятад Орос хоёр орны жилийн арга хэмжээний Оросын талын зохион байгуулах комиссын дарга Дмитри Мебведев Москвод Хятадын хэвлэл мэдээллийнхийний хамтарсан сурвалжлагийг хүлээх үед, Хятад Орос хоёр орны жилийн арга хэмжээ, хоёр орны эдийн засаг худалдаа болон эрчим хүчний хамтын ажиллагааны өнөөгийн байдал тэрчлэн хөгжлийн хэдийн төлөв зэрэг асуудлаар сэтгүүчдийн сонирхосон асуудлтад хариулсан байна.
Мебведев 2005 оны 12-р сард Хятадад айлчилсан юм. Тэрээр сэтгүүлчидэд сурвалжлага өгөх үе юуны өмнө энэ айлчлалынхаа тухай сэтгэгдэлээ ярисан байна. Тэрээр хэлэхдээ, Үг---1
Нонины 12-р сард Хятад улсад хийсэн айлчлал маань миний анхны айлчлал биш юм. Хятад улсад биеэр ирж айлчилсан хүн бүхэн маш гүн сэтгэгдэлтэй буцах байх гэж би бодож байна. Хятадын эртний уламжлалт соёл болон орчин үеийн цоо шинэ амьдрал энэ хоёр нь маш дөвлөрсөн зүйл юм. Бээжин маш асар том, ирмүүн хөгжиж байгаа хот юм. Түүний түргэн хөгжил өөрчлөлт бидэнд маш өндөр сэтгэгдэл үлдээсэн байна гэжээ.
Мебведев хэлэхдээ, Хятад улс хоорондын сайн сайхан харилцаагаа Орос нь маш их нандигнан үзэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа маш өргөн салбарт ихээр хөгжиж, хоёр орны харилцаа дээд хэмжээний итгэлцсэн төвшинд хүрч, Оросууд Хятад орныг улам сонирхох болж байна гэжээ. Өнөө тэрээр Хятад Орос хоёр орны жилийн арга хэмжээний Оросын талын зохион байгуулах комиссын даргын хувьд энэ үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Үг---2
Хятад Орос хоёр орон харилцан жилийн арга хэмжээ зохион байгуулах сийдийг Ерөнхийлөгч Путин 2004 онд Бээжинд Хятад улсын дарга Хү Жиньтаотай хамтаар гаргасан юм. Энэ нь олон талын, ерөнхийлсөн чанартай үйл ажиллагаа юм. Цар хэмжээ болон оролцож байгаа байгууллагын тоогоор урьд өмнө байгаагүй юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Орос Хятадын харилцан зохион байгуулах жилийн үйл ажиллагаа нь зөвхөн албаны талд хязгаарлагтах биш нийгмийн олон салбар өргөнөөр оролцох ёстой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадад зохиогдож байгаа Оросын жилийн арга хэмжээний төлөвлөгөө өнөө эрчимтэй хэрэгжигдэж байна, өнгөрөгч хоёр сард маш олон арга хэмжээ зохиогдсон байна, Оросын Ерөнхийлөгч Путины удалгүй Хятадад хийх албан ёсны айлчлал нь бас ч чухал үйл ажиллагаа болох юм, тухайн үед "Оросын жилийн үйл ажиллагаа" албан ёсоор эхлэх болно гэжээ.
Өнөдөр түвшинтэй соёлын солилцооноос гадна Орос Хятадын эдийн засгийн харилцаа нь бас маш чухал юм гэж тэрээр үзсэн байна. Үүнд холбогдуулан тэрээр сэтгүүлчийн асуултад тусгайлан хариуллт хийсэн байна. Тэрээр хэлэхдээ, Ү---3
Өнөө Хятад Оросын эдийн засаг худалдааны харилцааны хөгжил урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. 6 жилийн өмнө бид хоёр орны худалдааны хэмжээг хэрхэн 10 тэрбум ам.долларт хүргээх вэ? гэж бодож байсан бол өнөөдөр Орос Хятадын хоёр талын худалдааны хэмжээ 29 тэрбум ам.доллараас давсан байна. Энэ хөгжил нь зөвхөн тавхан жилийн хугацаа хэрэгссэн байна. Хөгжлийн энэ хурдаар төсөөлхөд 2010 он гэхэд Орос Хятадын худалдааны хэмжээ 60 - 80 тэрбум ам.долларт хүрч болгошгүй юм гэжээ.
Мебведев хэлэхдээ, Орос Хятад хоёр талын боловсруулан тогтоосон 2006-2010 он хүртлэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө бол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны үндэс суурь болох юм гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|