Оросын засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Дмитру- Медведев ОХУ-ын Ерөнхийлэгч Путины Хятадад албан ёсны айлчлал хийхээс өмнө Хятадын хэвлэл мэдээлийнхэнд хамтарсан ярилцлага өгөх үед хэлэхдээ, Орос Хятад харилцан "жилийн арга хэмжээ" өрнүүлж байгаа нь олон салбарыг хамарсан ерөнхийлсэн чанартай томоохон төсөл юм. Арга хэмжээний цар хэмжээ болон оролцох хүний тоогоороо бүр урьд өмнө байгаагүй юм гэжээ.
Хятад Оросын "жилийн арга хэмжээ"-ний Оросын талын зохион байгуулах комиссын дарга Дмитру- Медведев хэлэхдээ, Оросын Ерөнхийлэгч Путин энэ сарын 21- 22-ны өдөр Хятадад айлчлах үеэр, хоёр тал Хятадад "Оросын жилийн арга хэмжээ"-ний нээлтийн ёслолыг явуулах болно. Энэ жил Орос улс Хятадад томоохон ажиллагаануудыг зохион байгуулж, Оросын олон газрынхан ч Хятадад ухуулагын ажиллагаа өрнүүлэх болно. Үүнд Бээжин болон Шанхайд тус тус "Московгын өдөрлөг" "Санкт -Петербургийн өдөрлөг "-ийн ажиллагаа өрнүүлэх болно гэжээ.
Дмитру- Медведев цааш нь хэлэхдээ, Хятад Орос хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь өндөр түвшинд байна. Одоогийн өсөлтын хурдацын дагуу, 2010 онд хоёр орны худалдааны хэмжээг 60 тэрбумаас 80 тэбум ам. долларт хүргэх зорилт тогтоосон нь бмелэгдэх боломжтой юм гэжээ./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|