• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-20 15:08:06    
Архаг өвчнийг амтлагчаар анагаахуй

Хятадын Олон Улсын Радио

    1. Амтын охь: Зохих хэмжээний амтын охийг аяга буцалсан усанд уусгаад хөрсөн хойно нь ам шүдээ байн байн зайлаад байвал шүд өвдөхийг зогсоодог.

    2. Шингэн жан: Гарын хуруу хавдаж өвдөөд байвал, шингэн жанд жаахан зөгийн бал хийж бүлээсгээд дотор нь хавдсан хуруугаа хийвэл, хавдар нь харьж, өвчин нь намдадаг юм.

    3. Цуу: цууг тогоондоо халааж ууршуулхад, амьсгалын замын өвчин эмгэгээс сэргийлэх үйлдэл гаргадаг.

    4. Давс: Өглөө болгон өлөн дээрээ жаахан давстай ус уугаад байвал шархлаа болон өтгөн хатуурхаас сэргийлдэг.

    5. Шошийн тос: Бие махбодийн чинь аль нэг хэсэг галд түлэгдэн шарлах үед шошийн тос түрхвэл өвдөхийг нь зогсоож чаддаг. Зөгий юм уу эсвэл ямар нэг шавьж хорхойнд хатгагдвал, шошийн тосыг халаагаад түрхвэл өвдөхийг намдаадаг юм.

    6. Газрын самрын тос: Газрын самрын тосыг өглөө оройдоо нэг ооч ууж байвал, ходоодны шархлааг анагааж, өтгөн хатахад эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

    7. Гүнжидийн тос: Хэн хүн хэрэв болгоожгүйгээс болоод гар хөлөө түлэх юм бол шархан дээрээ гүнждийн тос түрхчихвэл өвдөхийг намдаах төдийгүй үгдрэхээс ч сэргийлж чаддаг байна. Гүнжидийн тосыг өдөр бур 3 удаа, удаа бүр 3-4 дусал дусаавал харшилаас болсон хамрын үрэвсэлийг эмнэж чаддаг байна.

    8. Саахар: Халуурах үед, саахартай ус уувал биеийн халууныг зохих хэмжээгээр бууруулж болох юм. Саахартай ус бас ходоод гэдэсний ажиллагааг сайжруулж, шингээлтэд тус дөхөм үзүүлдэг байна.

    9. Нунтаг хужир: Хэрэв болгоомжгүйгээс болоод буцалсан усанд шалзлуулчихвал, шалзарсан газар нь нунтаг хужир түрхвэл өвдхийг зогсоодог төдийгүй цэврүү үүсэхээс ч сэргийлдэг юм.

    10. Даарч дагжсан цагт нэг аяга хуужуугийн нунтагтай халуун шөл уувал, хөлс гарч хүйтэн жин хөөгдөн ханиад томуу хүрхээс сэргийлж чаддаг байна.

    11. Хуажуу буюу ярам: Өвдөхийг зогсоож хорхойг устгадаг. Ялангуяа цагаан хорхойг хөөж, хий хөөнгө болон гэдэсний усан хаванг арилгах чадавхитай юм.

    12. Гоньд: Гоньд буюу зоргодос нь хэвлийн хөндий хөрөх болон бөөлжхийг зогсоодог, жижиг гоньд нь ходоодны ажиллагааг сайжруулж, бага хэвлий тааламжгүй болохыг хэвийн байдалд нь оруулах үйлдэлтэй юм.

    13. Цагаан гаа: Хамрын ханиад хүрсэн үед, нэг аяга цагаан гаатай халуун шөлөнд жаахан бурам үйгээд уучихвал, жин тайлагдаж дотор онгойдог. Мах ногоо хэрчиж байгаад гар хуруугаа санамсаргүй огтолчихвол, цагаан гааг нүдэж нунтаглаад шархан дээрээ тавьвал цус гарахыг нэн даруй зогсооно.

    14. Болгосон буурцаг: Өвчний хорыг тайлдаг. Болгосон буурцаг, сонгино, цагаан гааг хамтад нь чанаад уувал, ханиад томуугийн уршгаар халуурч толгой өвдөхөд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг байна.

    15. Сармис: Сармисыг нүдээд яр хатиг, толгойн үлд, биеийн үлд зэрэг гадар шарханд түрхвэл эдгээдэг.
Сонгино: Сонгинийн цагаан хэсгийг үнлэстэй нь угааж тутрагатай чанасан шингэн будаандаа жаахан цуу хийгээд халуунаар нь уувал толгой өвдөж халуурахийг намдаадаг. /Л.Буянтогтох орчуулав/