Хятад хүмүүсийн үзэл танилтад их сургууль төгссөн оюутан болон тосгоны даргын тушаал нь хоорондоо огт холбоогүй ухаагдхуун мөн. Учир нь их сургууль төгссөн оюутан хөдөө тосгонд хөгжлийн ирээдүйгүй гэж ихэнх оюутан үздэг. Өнөө ийм үзэл ухаагдхуунд өөрчлөлт гарч, их сургууль төгссөн улам олон оюутан хөдөө тосгоны энэ өргөн уудам газар нутагт авьяас чадвараа дайчлан ажиллах болж байна.
Бээжингийн Пин Гү районы уулархаг нутагт Гуа Жяюй гэдэг тосгон байдаг. Сүүлийн хэдэн жилд энэ тосгон нь аялал жуулчлалын ажил үйлсийг ихээр хөгжүүлж ирсэн байна. Орон нутгийн онцлагтой модон байшин түүний дэргэт босгосон нарны энерги болон салхины хүчний цахилгаан үүсгэх машин нь эртний дүр төрхтэй энэ тосгоныг орчин үеийн өнгө үзэмжээр чимэглэсэн байна.
Хүдэр чийраг биетэй Хү Тяньвэй бол энэ тосгоны даргын туслах юм. 2005 онд тэрээр Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн удирдлагын дээд сургуулиас төгсөж энд ирж тогтоны даргын туслахаар ажилласан байна. Энэ сонголт нь нэг талаар уг тосгон их сургууль төгссөн оюутадад маш сайн нөхцөл боломж хангасан байна, нөгөө талаар өөрөө энд юм хийж бүтээж болно гэж үзсэн юм гэж Хү Тяньвэй хэлж байлаа.
Хү Тяньвэй шиг хөдөө тосгонд ажиллаар хангагдахыг сонгож байгаа оюутан өнөө ирэх тутам олон болж байна. Хэдийгээр одоогоор бодитой бүртгэлийн тоо баримт байгаагүй боловч сүүлийн хэдэн жилд Хятадын дийлэх олон сянд дээд боловсрол хүлээсэн анхан шатын боловсон хүчин олноор нэмэгдсэн байна. Хятадын төв нутгийн Хэ Нань мужийн Пин Диншань хотын байдлаар жишээлээд хэлэхэд эндэхийн хөдөө тосгоноор 3000 гаруй оюутан тосгоны даргаар ажиллаж байна. Тосгоны оюутан дарга тариачидад шинжлэх ухаан техникийн мэдлэг заан сургаж, олон зүйлийн аж ахуй эрхлэхэд нь туслан, орлогыг нь нэмэгдүүлж амьдралыг нь сайжруулж байна.
Их сургууль төгссөн оюутан хөдөө тосгонд ажиллаар хангагдаж байгаа одоох байдалд холбогдуулан Хятадын шинжлэх ухааны академийн хүн ам судлалын хүрээлэнгийн профессор Ван Дэвэнь хэлэхдээ, юуны өмнө сүүлийн хэдэн жил Хятад улс оюутан элсэхээ өргөтгөснөөр их сургууль төгссөн оюутан олон болж, тэд нарыг тэр бүгэд хотод ажлаар хангаж чадахгүй юм. Нөгөө талаар хөдөө тосгоны эдийн засаг хөгжснөөр дээд боловсролтой эрдэм чадвартай мэрэгжлийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага ихээр нэмэгдсэн байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|